Засаг дарга нар уул уурхайн компаниудыг рекетлэдэг боллоо

Засаг дарга нар уул уурхайн компаниудыг рекетлэдэг боллоо

Монголын эдийн засагт томоохон орон зайг уул уурхайн компаниуд эзэлж байна. Олон мянган иргэнийг ажлын байраар хангаж, тэдний  орлогын эх үүсвэр болдог. Татвар төлөгч байгууллагуудын манлайд ч уул уурхайн компаниуд бичигдэж байна.  Улс орны эдийн засаг, хөгжлийн бодлогыг уул уурхайгүйгээр төсөөлөхөд бэрх болсон.  Гэсэн ч нөгөө талаар уул уурхайн бизнес эрхлэнэ гэдэг амаргүй болжээ.  Өртөг өндөр, дарамт шахалт ихтэй,  үүний хажуугаар компаниудыг рекитлэдэг шинэ төрлийн нөхдүүд гарч ирээд байна.

Байгаль орчин, нөхөн сэргээлт ярьсан төрийн бус байгууллага, иргэний нийгмийн хөдөлгөөнүүд, орон нутгийн Засаг дарга,  ИТХ-ын тэргүү­лэгчид гээд жагсаалт үргэлжилнэ. Хамгийн сонирхолтой нь орон нутгийн удирдлагууд байгаа юм.  Тэд компа­ниудаас мөнгө  салгах гэж хяналт, шаардлага тавьж, үйл ажиллагааг нь эсэргүүцнэ. Болохгүй бол нутгийн иргэдээ турхирч,  жагсаал цуглаан зохион байгуулчихна.  Ийм аргаар мөнгөтэй болж, амаа таглуулчихдаг  Засаг ноёд ч цөөнгүй сонсогдож байна.   

Ашигт малтмал газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын байгууллага гээд тухайн компанийн үйл ажиллагаанд  зөвшөөрөл олгож, хяналт тавьдаг газар бэлээхэн байхад  орон нутгийн удирдлагын хяналт гүн гүнзгий байх нь тэдэнд  халаасаа  зузаатгах нэг боломж болж хувирч байна. Сүүлийн жишээ гэхэд Хэнтий аймгийн Биндэр сумын Засаг дарга С.Эрхэмбаяр “Босоо Хөх Монгол” ТББ-аас тусламж хүсчээ. Төрийн тамга, даргын гарын үсэгтэй албан бичигт уул уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй хоёр компанийн эсрэг ажиллахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.

Тус сумын Гутайн даваанд лиценз эзэмшдэг “Айвинтус” болон “Пикматик” компанийн үйл ажиллагааг зогсоохын тулд Засаг ноён дэмжлэг хүсчээ.  Газар нутгаа ухуулахгүй, онгон дагшин байдлаар нь авч үлдэх гэсэн нутгийн удирдлага, иргэдийн хичээл зүтгэлийг ойлгож болно. Гэхдээ төрийн цагдаад бус ТББ-д хандаж байгаа нь нэг л логикгүй байгаа юм.  Энэ асуудлыг төрийн цагдаа шалгаж, дэмжлэг үзүүлж, шаардлагатай бол хамгаалалтад авах ёстой.

Товчхондоо хуулийн дагуу ажиллах ёстой гэсэн үг. Гэтэл төрийн цагдааг алгасан ТББ-д хандсан нь дарамтлаад өгөөч гэсэнтэй агаар нэг. Төрийн бус байгууллагын нэр барьсан “эх орончид” уул уурхайн компаниудын толгойны өвчин болоод удаж байгаа.  Ингэж даварсан “эх орончид” одоо бүр төрийн цагдаагийн эрх мэдлийг орлох нь. Засаг дарга нар ч төрийн цагдаад биш төрийн бус байгууллага, бүлгэм зэрэгт хандах боллоо. Үүний цаана нэлээд их хэмжээний мөнгөн дүн яригдаж байж ч болох юм.

Мөн Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт орших Нарийн сухайтын нүүрсний ай сав газарт  МАК, Саусгоби Сэндс, “Өсөх зоос”,  “Терра Энержи”,  “Бласт” компани үйл ажиллагаагаа явуулж байна.  Тэд Монголын нүүрсний экспортын 49-51 хувийг  бүрдүүлдэг ажээ.  Гэтэл  энэ сарын 3-наас эхлэн Өмнөговь аймгийн Баян,  Гурвантэс, Ноён сумын удирдлагууд нутгийн иргэдээ турхирч, зам хааж, эсэргүүцэл илэрхийлэх болжээ.  Энэ тэмцэлд нь  “Босоо Хөх Монгол” гэх бүлгэм ч  дэмжлэг үзүүлж байгаа юм байх.   Эсэргүүцэгчид уурхайн хоол хүнс, багаж тоног төхөөрөмж тээвэрлэдэг замыг хаажээ.  Үүний балгаар уурхайд ажиллаж байгаа 3000 орчим ажилчин хоол хүнсний хангамжгүй болж, хэвийн ажиллах  нөхцөл алдагдаж байгаа гэнэ.   Энэ үйл ажиллагаа 30 хоног үргэлжилбэл 15 тэрбумын төсөвт төвлөрөх орлого тасалдах хэмжээнд хүрчээ.   

Мөн дээрх сумдын Засаг дарга нар дарамталсан өнгө аяс бүхий, мэдэгдэл албан бичгийг уул уурхайн компаниудад илгээх болсон байна.   Тиймээс  уул уурхайн компаниуд энэ  асуудлаар  Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд ч хандаад байгаа юм байна.  Ийнхүү орон нутгийн удирдлагууд уул уурхайн компаниудыг мөнгө  хэмээн харж, рекит­чин  болж хувирсныг дээр­хээс харж болно. Монголд хөрөнгө оруу­­лахыг чухалчилж, байсан гадныхан бодлоо өөр­чилж, бидэнтэй түнш­лэхээс айж эхлээд байгаа нь нөгөө нэг шан­таажч­дын хийсэн ажлын гавьяа.

Хөрөнгө оруулагчдад харшилтай, эх оронч, иргэний хөдөлгөөн гэсэн гоё нэрийн дор мөнгө нэхэж, буу шагайж айлгаж ичээгээд байхаар уул уурайн салбар уналтад орохгүй гээд яах ч билээ. Уул уурхайн компаниуд 2017 оны эхний 11 сарын байдлаар улсын төсөвт нийт есөн төрлийн татвар, төлбөр хэлбэрээр нэг их наяд 416 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 764 тэрбум төгрөгөөр буюу хоёр дахин өссөн үзүүлэлт ажээ. Үүгээрээ тэд улсын төсвийн 50 хувийг дангаараа бүрдүүлж байгаа юм байна. Тиймээс муу нэртэй ч гэлээ уул уурхайн компаниудынхаа бизнесийн орчинг сайж­­­руу­­лахад ан­хаарч, хөндлөнгийн рекитчин­гүүдийн халаас зузаатгах хэрэгсэл болгомооргүй байна.

 

Т.Батсайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419