Зориг түгжрэлийг ялна

Зориг түгжрэлийг ялна

Хүүхдээ цэцэрлэгт өгсөн аав, “гялс харьж унд уучаад эргэж гарахгүй бол хүүхэд авах оройтлоо” гэж фэйсбүүкдэж байна. Түгжрэл найгаа алдсаны л шинж. Хүүхдийн сургууль цэцэрлэгийн дэргэд аав ээжүүдийн өдөр өнжүүлэх ажлуулбал бурзайхаар байна. Хүүхдээ өгчөө л орж ирэнгүүт нэг нэг багш хариуцаж аваад ажлыг нь хийлгэдэг. За за ганц нийтлэлшүү юм бичихжээж хайран бизнэс санаагаа алдчвуу яачуу.

НЭХСЭН ТОРОНДОО ОРООЦОЛДОГЧИД

Ингээ л түгжрээд зогсож байхад замыг ахиад таван эгнээгээр нэмчүүл, эсвэл энэ машинуудын аравны есийг алга болгочуул сайхан онгойгоод явчмаар юм шиг санагддаг. Тэгэнгүүт л нээрээ тэгээд өгөхгүй байгаа хотын даргад уур хүрнэ. Ажил цуглах, тарах цагаар твитэр, фэйсбүүк яг тахианы байр шиг шуугилдна. “Сда нэг цаг түгжрээд ажлаас 200 метр л холдлоо!”, “зүгээр л хоёр цаг машиндаа суулаа, новш!”, “хотын дарга огцор!”... Хотын даргыг огцруулаад түгжээ арилдаг бол өдөрт нэгийг огцруулах юмсан. Тэгдгүй нь сайхан юм даа.

Ноён Флинтстон машинаа өмсөөд халтууранд явж байгаа нь.

Угаасаа энэ түгжрээг Үүл дарга зохиож Су дарга хөгжүүлээгүй. Мэдрэл муутай хүмүүс биш дээ ямар. Энэ түгжрэлийг бид өөрснөө бүтээсэн юм. Тэртэй тэргүй хариугүй цөөхөн, нарийхан зам дээрээ бид жилд 60-70 мянган “сэг” авчирч нэмдэг. Зөвхөн саяын 8-р сард 6,547 автомашин нэмэгджээ. Тэгээд нэгийг ч эргэж хаяхгүй шүү.  Додомдоо л таксинд шаагаад байна, бараг сүүлдээ Flinstone-ийнхон шиг өмсөөд гүйж ч байгаа байх. Гэхдээ яахав дээ, бидэнд ямар дооз хэмжээний баримжаа гэж байх биш. Липтон цайг долоон аяганд найруулж ууснаа жаран есд хориулаа чихэж явснаараа бахархадаг ард түмэнд бол буруутан хайж олоод огцруулчуул түгжрээ алга болчих юм шиг санагдах нь хэр шдээ. 

ОРООЦОЛДСОН ТОРОО ХӨВӨЕ

Улаанбаатар гэдэг саванд чинь хүн, машин нь ихдээд халиад, сагачлаа. Хүмүүс нь хаазалж, машин нь уурлаж, цагдаа нь зугтаах нь. Одоо “уртадсан бол богиносго, ихэдсэн бол багасга” гэдэг энгийн зарчим л үйлчлэх ёстой. Шавалдсан бол сарниая, наалдчаад байгаа бол салгая. Бидний нэхэх ёстой зүйл ердөө энэ. 

Тэнд нь барьж тогтоох

Юутай ч яригдаад байдаг Дэд төвүүд удахгүй хэрэгжих бололтой. Хүмүүсийн хотын төв хавиас л авдаг үйлчилгээнүүдийг тэрүүхнээрээ аваад байж болохоор том том газруудыг хотын захаар байгуулна гэсэн үг. Кино театр, эмлэг, хөөцөлдөх ажлууд нь бүгд тэндээ.Гялзаасай. Хот руу шаваад байдаг шалтгаан багасна. Хотын захиргаа өөрөө яармаг руу нүүх нь өнөө маргаашгүй болж. Элбэгхэн арваад мянган машин талбай тойроод шавахаа болино. Одоо бид их дээд сургуулиуд, захуудыг нүүлгэнэ гэснээ хурдлаач гэж эрчимтэй шаардмаар байна. Энэ бол хамгийн эхний бодитой, эрүүл шаардлага. Тэхээс “пяздаа энэ түгжрээг хараачээ, дарга огцор” гэдэг бол зүгээр цэцэрлэгийн хүүхдийн секундын настай уур. 

Түрийвчний хэлээр ярих

Цөмийн бөмбөгтэй дэлхийн атмаан Ким Жон Уны түрийвчтэй нь ярихад чих нь онгойдог. Хэний ч чих ингэж онгойно. Хотын төвийн замыг үнэ төлбөртэй болгох, төлбөртэй зогсоолын тоог нэмэх асуудал яригдаад удаж байна. Дарга нар огцом арга хэмжээ авахаасаа халгадаг зан үүнд тушаа болж байгаа байх. Мал адгуусаар нь дуудаад есөн үеэр нь хараагаад байхаар арга ч гүй. Эрүүл саруул ухаантай иргэдийн дараагийн бодитой эрүүл шаардлага энэ төлбөртэй зам ба зогсоол хийнэ гэснийг нь хурдлуулах. Тэхээс “нэгдүгээр эгнээнд машин тавихад яадым бэ, дарга огцор” гэдэг бол зүгээр орк яриа. 

Зогсоолоо харамлах

Машинаа унаж ирээд ажилдаа орчдог хүмүүс ёстой газрын гай болж байна. Байшин болгоны гадаа мөнхөрцөн хэдэн машинууд бүх зогсоолыг түгжээстэй. Тэр байшинд ирсэн зочид машинаа тавих газар хайгаа л эргэлдээд, замын ачаалал нэмээд байна. Захууд бол бүр мега жишээ. Наймаачид нь ирээ л тэр том талбайнхаа 70-80 хувийг өөрснөө дүүргэж хаяа л өдөржин таг. Ирсэн хүмүүс чагнаалдаа л эргэлдээд байхаас өөр замгүй. III,IV хорооллын дундах зам ч яг л ийм. 

Зогсоолын газрыг тэлэх арга байхгүй мэдээж. Газар ухаж болж байна. Цаг, мөнгө их орно. Газар дээр нь давхар зогсоол хийх арга байна. Арай амар байх. Тэгээ л хүмүүст өгөө л төлбөржүүлээд орхичиход их ачаанаас сална даа. Бас л хурдлуулууштай ажил.

Явган зорчигчийн алдар бадартугай

Миний 39 39 дугаарын эрүүлжүүлэгч машин

Машинаас татгалзах хөдөлгөөн өрнөвөл өрнөх найдвар байна. Тэсгим хүйтэнд хүүхэд хүргэдэг, хөгшид өвгөдийг эмлэгт үзүүлэх энэ тэр бол аргагүй. Харин зүгээр залуучууд бол ойр гэртэй нь шууд алхаж, хол гэртэй нь автуусаар ойртож ирээд алхдаг зуршил бидэнд хэрэгтэй. Тэгэнгүүт “би алхлаа гэж бодоход сул замаар бусад нь машинтай давхина даа” гэсэн атгаг бодол саад болоод хүмүүсийг машинаас нь буулгахгүй л дээ мэдээж. Гэтэл амьдрал дээр алхаж байгаа нь илүү эрүүл амьдарч тэр хэрээрээ их амттан идэж, их секс хийнэ шүү дээ. Илүү ч урт насалж, илүү их тэтгэвэр улсаас шомбодож чадна.

Гадаадын оронд гудамжаар нь дүүрэн хүн явжээдэг, хүн ам ихтэй болохоор тийм гэж бид боддог. Гэтэл тэд хотын төв рүүгээ метрогоор орж ирээ л төв дотроо алхаж ажлаа амжуулцгаадаг юм. Тэр хэрээрээ ч тэнхлүүн, эрүүл хөгширдөг. Харин манайд дор бүрнээ ноёд хатад тул заавал машинд сууж, бүх хараалаа урсгаж таглараад, хариуд нь тавь хүрээ л бэгцийж оцойгоод эрүүл биш биетэй болчдог. Алхацгаая нөхөд өө. Би лав өдөр бүр өөрийнхөө 39-39 АРТГ дугаарын машинаа унаж биеэ тордож байгаа. 

Бодол сарниагч унаа

Харин автуусны жолооч нарын гэнэт тоормозлож, огцом хаазалдаг занг мэс заслаар ч хамаагүй эмчлэх хэрэгтэй. Аятайхан бодолдоо умбаж ч болохгүй цочоогоод, хараад явжээсэн хүүхнээ алдтал огцом дараад байж болохгүй. Ерөөс монгол хүнд байдаг хүний өмнөөс ажил хийж байгаам шиг зан суртахуун үүнд хамгийн их нөлөөлж байгаа байх. Жолооч нар нэг юманд л гомдоод байгаа. Гэвч бид засал авдаггүй баримлын шаврууд биш шүү дээ. Үйлчилгээний газруудынхан маань хэчнээн эелдэг, хэчнээн сайхан инээмсэглэдэг болсныг санацгаая. Автуусны жолооч нар маань ч тэгж чадна. Бид л тэгж шаардахгүй, хэл ам хийхгүй байгаа юм. Угаасаа намбалзаж явдаг автуус үзээгүй ч юм чинь хэр. Ер нь оньсон тоглоом адилаар, тэнд машинууд цөөрч шавалдахаа больчихвол энд ч автууснууд алалдаж явахаа больчихно л доо. 

Үүл даргад энэ зуур талархаад баршгүй нэг зүйл бол автуусны урд хаалгаар орж картаа уншуулаад хойд хаалгаар буулгадаг болсон явдал. Анхандаа цэцэн мэргэн монголчуудын хараалыг ямар их идэж байваа. 

Өөр өөрийн замаар замнана

Бид “ээхээ дугуйн замыг ингэж хийдэг гэнээ!” гэж хийгдэж ч дуусаагүй байгаа замыг л шоолохоос биш “дугуйн зам хийгээд аль” гэж хэзээ тэгж шаргуу шаардсан юм. Харин ч нэг үеэ бодвол хот дугуйн замтай болох битий түрээсийн дугуйтай болчихоод байна. Дугуйн зам гэж алдаг оног орилж байсан улсууд одоо унацгаа даа ккк. Даанч нүдний гэм юм даа. Зүгээр л хараагаад муулчихаар юм л хайж явдаг үндсэн ажилтай болсон бишүү бид. Одоо дугуйгаа унацгаая аа нөхөд өө.

 

Никель Гамбаа ийм сайхан юмнууд хийгээд унадаг дугуй гэж бичсэн байхад л манайхан тонодог дугуй гэж уншаад байгаа болтой байсан. Зүгширнэ дээ тэгээд.

Одоо дугуйн ба явган хүний зам нэмэх, засах, байхгүй газар нь хийх шаардлагуудыг зураг хөрөгтэй нь хамт тавьж өдөр шөнөгүй хонх уямаар байх юм. Нийслэлээс ч гэсэн яах гээд байгаагаа тогтмол, чанга хэлж ярьдаг болчоосой доо.

Зориг түгжрэлийг ч ялна

Цас тоолдог даргын нодлин гаргасан Нийслэлд нүүж ирэхийг хязгаарласан захирамж овоо явсан бололтой. Энэ жил анх удаа хотоос шилжин явагсдын тоо ирэгсдээсээ хол давжээ. Бид цөөрч байна. Үерийн урсгалыг зогсоож болох л байж.

Нийслэлээс зам нэмэх боломжуудыг хайж хэдэн ч газар хашаа хороо буулгаж, контэйнэрууд зайлуулаад байгаа болтой байсан. Хэн нэгэн хэзээ нь мэдэгдкү авчаад чимээгүй дараад, хундаам сэлт цутгаад байсан орон сууцнуудын дундах газруудыг буцааж хотын мэдэлд аваад оршин суугчдад нь өгчихлөө. Бас л бөөн бөглөөс таглаас болох байныг болиулж. Дайсан л ихтэй болох байх.

Угаасаа иргэд даргаас бэргэж суухын оронд ниргээд өгөхийг л хүсдэг. Одоо тэр нүүлгэх газруудыг нүүлгээд өшөө хуйхлаад өгөөсэй. Лангууны эзэд эсэргүүцсэн ч олон нийт түрхрэн дэмжинэ шүү. Ойрхон зууртаа хорссон ч холдоо өвчин илааршуулах арга хэмжээнүүд шууд шууд аваад байвал олон нийт дэмждэг. Гэхдээ үр шимийг нь хүртээд явж байхдаа хэн хийснийг хэдийнэ мартсан байдаг нь шоглоомтой л доо ккк. За энэ яахав. Түгжрэл бол бидний өөрснөө үүсгэсэн, бидний дундын л зовлон билээ. Мэдээж нэг амиар шийдэгдэхгүй. Дарга нар л хулмалзаад суухгүй өшөө зоригтой байвал ядаж эхлэлүүд нь тавигдаад явна гэсэн үг.

Нийтлэлч Артаньян

4
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419