Экспортын шинэ гарц анхаарлын төвд дахин оров

Экспортын шинэ гарц анхаарлын төвд дахин оров

Монголын эрдэс түүхий эдийн экспортын гарцууд ачааллаа даахгүйн улмаас түгжрэл гэгч зүйл хэвийн үзэгдэл болжээ. Үүний тод жишээ нь Тавантолгой-Ганцмодны боомт. Экспортын гол гарц болох энэ чиглэлд өдөрт 50-70 км урт цуваа үүсэж, жолоочдыг олон хоногоор хил дээр уяж байна. Энэ байдлаас болж орон нутгийн өмчит “тавантолгой”-н нүүрсний борлуулалт хүртэл саатаж, тус компанийн хувьцааны ханш наймдугаар сард 6900 төгрөг болж уруудсан билээ. Гашуун-сухайт, Бичигт, Булган, Шивээхүрэнгийн боомтоор манай улс өнөөдөр нүүрсээ экспортолж байгаа.

Эдгээр боомтууд өөрсдийн хүчин чадлаа бүрэн дүүрэн ашиглаж байгаа гэх боловч хил дээр урт дараалал үүссэн хэвээр. Ховдын Булган боомтыг авч үзье. Тус боомтоор нүүрс болон төмрийн хүдэр экспортолдог. Энэ он гарсаар хагас сая тонн нүүрс, 30 орчим мянган тонн төмрийн хүдэр экспортолжээ. дундаж ачаалалтай боомтын тоонд ордог Булганы боомтод Хятадын талын хяналт, шалгалт нэмэгдсэнтэй холбоотойгоор нүүрсний машины урт цуваа үүсдэг болжээ.

Энэ байдлаас үүдэн хилээр гарах экспортын хэмжээ 2017 онтой харьцуулахад буурч мэдэхээр байна. Экспорт хумигдах хэрээр Монгол руу орж ирэх валютын урсгал агшина гэсэн үг. Өдөрт 90 орчим нүүрс тээврийн автомашин хилээр нэвтэрч байгаа аж. Боомтын хүчин чадал экспортод тээг болж, хоног хугацаа алдах шалтгааны нэг болж ирлээ. 2017 оны байдлаар манай улсын нүүрсний экспортын 50 хувийг Шивээхүрэн-Сэхэ боомтоор гаргажээ. Засгийн газраас нүүрсний экспортын балансыг хадгалах зорилгоор тавантолгойн дэд бүтэцтэй зэрэгцүүлээд Нарийнсухайт Шивээхүрэнгийн төмөр замын ажлыг ирэх оноос цаг алдалгүй эхлүүлэхээр ярьж байна. Нүүрсний бизнес уул уурхайн гэхээс илүүтэй тээвэр ложистикийн бизнес гэдэг утгаар нь төр харах хэрэгтэй болсны илрэл энэ. Өнгөрсөн долоо хоногийн эхээр болсон “Coal Mongolia” чуулга уулзалтын үеэр ч энэ тухай бас оролцогчид хөндөж байсан юм.

• Хилээр гарах экспортын хэмжээ 2017 онтой харьцуулахад буурч мэдэхээр байна.

• Нүүрсний бизнес уул уурхайн гэхээс илүүтэй тээвэр ложистикийн бизнес гэдэг утгаар нь төр харах хэрэгтэй болсны илрэл энэ.

• Тавантолгойн дэд бүтэцтэй зэрэгцүүлээд НарийнсухайтШивээхүрэнгийн төмөр замын ажлыг ирэх оноос цаг алдалгүй эхлүүлэхээр ярьж байна.

Монгол улс нүүрс экспортлох хүчин чадлынхаа дөнгөж 34 хувийг л ашиглаж байна. Гэтэл экспортын баримжаатай 20 гаруй уурхайн нийт хүчин чадал нь 100 орчим сая тонноор хэмжигдэх аж. Өөрөөр хэлбэл, 64 хувийн боломжоо алдаж байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70 гаруй хувийг бүрдүүлж байгаа уул уурхайн салбар тээвэр ложистик, хил гаалийн хүчин чадлаас болоод тэлж, томорч чадахгүй байгаа. Хэрэв Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаас гадна Нарийнсухайт-Шивээхүрэнгийн төмөр зам ашиглалтад орвол одоогийн нүүрсний маршрут өөрчлөгдөж, ачааллыг тэнцвэржүүлэх зохицуулалт хийж болохыг албаныхан хэлж байна. Манай улс өмнөд хөршийн импортын нүүрсний 30-40 орчим хувийг нийлүүлж байгаа. Монголыг хамтрагчаа гэж хардаг Хятад Улс 1.2 тэрбум тонн коксжих нүүрс хэрэглэж, импортоо танах бодолгүй байна.

Тэрчлэн Монголтой хил залгаа Хятадын бүс нутгуудад коксжих нүүрсний хэрэглээ эрс өсөж байгаа тул дотоодын өрсөлдөөн ч цаашид ширүүсэх хандлага ажиглагдах боллоо. Ялангуяа, тавантолгой ордоос экспорт хийж байгаа “Эрдэнэс Тавантолгой” болон “Энержи ресурс”, “Тавантолгой” компанийн дунд энэхүү өрсөлдөөн ширүүн байна. Нүүрсний экспорт хийгдэж байгаа Бичигтийн боомт төмөр замтай холбогдсоноор эрдэс түүхий эдийн шинэ гарц болох юм. Бичигт-хөөт чиглэлийн төмөр замын ТЭЗҮ бэлэн болсон бөгөөд хөрөнгө оруулалтгүйн улмаас мухардалд орсон билээ. “Монголын төмөр зам” төрийн өмчит компани уг төслөө хөрөнгө оруулагчдад танилцуулж эхэлсэн ч шаардлагатай хөрөнгө оруулалтаа босгож чадаагүй. Энэ оны эхний хагас жилийн байдлаар нүүрсний экспортын биет хэмжээ 2017 оны мөн үетэй харьцуулахад 0.54 хувиар буурсан тухай ашигт малтмал, газрын тосны газар мэдээлж байсан юм.

Хэдий нүүрсний үнэ тогтвортой, зах зээлийн эрэлт ханаагүй боловч хил гаалийн хүчин чадал хамгийн том сорилт болж байна. Өмнөд хөрш рүү тэмүүлэх нүүрсний экспортын урсгал шинэ гарцын талаар бодоход бас хүргэсэн. Тухайлбал, зөвхөн урагшаа нүүрс гаргахаас гадна хойд чиглэлийг сонгох хувилбар яригдаж байна. Владивостокоор нүүрс тээвэрлэж, Япон болон Солонгос гээд гуравдагч орны зах зээлд коксжих нүүрсээ зарах талаар албаны хүмүүс яриад 10 жил болж байна. Энэ саналыгалбаныхан дэмждэг ч зах зээлийн шинжээчид төдийлэн үр ашигтай хувилбар биш гэж одоо ч үзсэн хэвээр.

Дорнын эдийн засгийн IV чуулга уулзалт владивосток хотноо үргэлжилж байна. ОХУ-ын Ерөнхийлөгчөөр Владимир Путиний санаачилгаар дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа энэхүү арга хэмжээний үеэр нүүрсний экспортын шинэ хувилбар гол ярианы сэдэв болж магадгүй. Учир нь, 2017 оны чуулга уулзалтын үеэр ОХУ-ын нутгаар дамжуулан тээвэрлэх төмөр замын тээвэрлэлтэд манай улс 25 жилийн турш тогтвортой тарифын хөнгөлөлт эдлэхээр болоод байгаа юм. Үүнийг улам лавшруулах хэлэлцээр энэ удаа ч анхаарлын төвд байна.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419