БНХАУ-ын өмнөд хэсгийн Хүнань хотноо автомашинтай этгээд иргэдийг дайрч, гэмтээсэн ноцтой осол гарсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Уг хэрэг өчигдөр 19.40 цагийн орчимд Винжианг талбайд болжээ. Цагдаагийнхан автомашиныг жолоодож явсан Ян Янун гэх 54 настай эрэгтэйг баривчилсан байна.
Дээрх үйл явдлын үеэр есөн хүн амиа алдаж, 46 хүн бэртсэн гэнэ. Хүнд гэмтэл авсан иргэдийг яаралтай орон нутгийн эмнэлэгт хүргэжээ.
Албаныхан дээрх ослыг терроризмтай холбоотой эсэх асуудлаар тайлбар хийгээгүй байна. Орон нутгийн удирдлагууд “Жолооч энгийн иргэдийг санаатайгаар дайрч, хохироосон” гэж мэдэгджээ.
Сэжигтэн өмнө нь мансууруулах бодистой холбоотой хэргээр ял эдэлж байжээ.