БНХАУ-ын эрх баригчид уйгар өрхүүдийг QR кодоор ангилж байна
БНХАУ-ын эрх баригчид Шинжаан Уйгар айлуудыг QR код ашиглан ангилж эхэлсэн талаар хүний эрхийн HRW (Human Right Watch) байгууллага мэдээлжээ.
Ингэснээр өрхийн гишүүдийн хувийн мэдээллийг гэрийн гаднаас шалгах боломжтой болох аж.
БНХАУ-ын HRW агентлагйн төлөөлөгч Софи Ричардонт "Хятадын засгийн газар Шинжааны хүний эрхийг ингэж их зөрчсөн тохиолдол урьд өмнө хэзээ ч байгаагүй" гэжээ.
БНХАУ-ын засгийн газар тус бүс нутгийн иргэдийг олноор нь цагдан хорих, хүчээр суртал ухуулгын хичээлд суулгах зэргээр эрхийг нь зөрчин байсан юм.
Үүний дараагаар орон нутгийн төрийн албан хаагчид өдөр бүр уйгар өрхүүдийн QR кодыг шалгаж юм. Хэрвээ тухайн айлд гадны этгээд байвал шууд цагдан хорьж хэн болохыг нь тогтоох гэнэ.
Мөн түүнчлэн өрхийн гишүүдийн ДНХ, хурууны хээ, дуу хоолой зэрэг хувийн мэдэллийг эрх баригчид цуглуулж эхэлжээ.
Өнгөрсөн наймдугаар сард НҮБ-ын хүний эрхийн байгууллага мэдээлснээр Шинжанд нэг сая гаруй уйгар хүмүүс ямар нэг үндэслэлгүйгээр хоригдож байгаа аж.
Хятадын засгийн газар Шинжааныг Казахстан, Турк, Индонези зэрэг авлигад идэгдсэн орнуудын араас орох магадлалтай учраас ийм арга хэмжээ авч байга агэж мэдэгджээ.
АНУ-ын Вашингтоны засаг захиргаа энэ үйлдлээс болоод БНХАУ-д илүү өндөр татвар ноогдуулж магадгүй гэж Хятадын хэвлэлүүд болгоомжлох болжээ.