Австралийн “The Herald Sun” сонин шинэхэн дугаарынхаа нүүрэнд Америкийн нэрт теннисчин Серена Уильямсын шог зургийг нийтэлсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Уг зургийг шог зураач Марк Книт зурсан ба зургийн тайлбартаа “Арьс өнгөөр ялгаварлагч” хэмээн бичжээ.
Тус сонин хэвлэлтээс буцаж, нүүр хуудсаа дахин өөрчлөхөөс өөр сонголтгүй болсон гэнэ.
Энэ амралтын өдөр Америкийн нээлттэй тэмцээний финалд Серена, Японы теннисчин Наоми Осакатай учраа таарсан юм. Уг тэмцээнд Осакагийн ялалтаар өндөрлөж, Японоос анхны их дуулгын тэмцээний түрүүгээ хүртлээ.
Тэмцээний дунд үед Серена талбайн шүүгчтэй бүдүүлэг харьцаж, хэл амаар доромжилсон нь олон нийтийг цочирдуулсан гэхэд болно.
Тэмцээний дараахан цахим ертөнцөд тамирчныг "ууртай хар хүүхэн" гэж, үйдлийг нь буруутгажээ.
Сонинд нийтлэгдсэн шог зургаас болж Серена дургүйцлээ илэрхийлэн, шүүхэд гомдол гаргана хэмээн мэдэгдсэн байна.