Дэлхийн хамгийн том таван лиг зуны солилцоонд 4.5 тэрбум евро зарцуулжээ

2018-09-12, 10:24 Cпорт 990 0
Дэлхийн хамгийн том таван лиг зуны солилцоонд 4.5 тэрбум евро зарцуулжээ

Хөлбөмбөгчдийн үнэ тэнгэрт хадаж, багууд солилцоо наймаанд улам их мөнгө зарцуулах болсныг өнгөрсөн зуны шилжилт хөдөлгөөн дахин баталлаа. Наймдугаар сарын 31-нд солилцооны цонх хаагдсаны дараа нийт гүйлгээг тооцож үзвэл Европын том таван лигийн багууд (Англи, Испани, Герман, Итали, Франц) шинэ тоглогч худалдаж авахад 4.5 тэрбум евро зарцуулсан нь тодорхой болжээ. Наймааны нийт дүн өнгөрсөн жил анх удаа дөрвөн тэрбумын босго давж, олныг алмайруулж байсан бол өнөө жилийн наймаа дээрх рекордыг дахин эвдсэн юм. Энэхүү дүнг 10 жилийн өмнөхтэй харьцуулахад 126 хувиар өсчээ. Английн Премьер лигийн багууд урьдын адил солилцоо наймаанд хамгийн идэвхтэй байлаа. Будант Альбионы 20 баг шинэ тоглогч худалдан авахад 1.4 тэрбум евро зарцуулсан нь нийт наймааны 31 хувийг эзэлж байгаа юм.

Сүүлийн жилүүдэд нам гүм байсан италийн Сери А-гийн багууд өнгөрсөн зун тун идэвхтэй байлаа. Улсынхаа лигт сүүлийн зургаан жил дараалан түрүүлээд буй “Юьентус” супер од Криштиану Роналдуг “реал”аас 117 сая еврогоор урвуулж дөнгөсөн нь өнгөрсөн зуны хамгийн чухал наймаа болов. Италийн багууд топ таван лигийн нийт зарцуулсан мөнгөний 25 хувийг бүрдүүлсэн нь 2009 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Их мөнгө гаргахын хэрээр багуудынх нь хүч сайжирсан хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байна. Багуудын орлого жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь солилцоо наймааны тэсрэлт болоход нөлөөлсөн нь гарцаагүй. Ялангуяа, телевизийн гэрээний эрх тэдний санхүүг үлэмж бэхжүүлсэн юм. Английн Премьер лигээр жишээ авъя.

Телевизийн гэрээний эрх багуудын санхүүг үлэмж бэхжүүлсэн

Тус лиг 2019-2022 оны тоглолтуудаа шууд дамжуулах эрхийг Sky сувагт 4.46 тэрбум фунт стерлингээр зарж чадсан. Энэ нь дөрвөн жилийн өмнөх гэрээтэй харьцуулахад 70 хувиар өссөн дүн аж. Багууд энэ мөнгөнөөс чамгүй хишиг хүртдэг. тухайлбал, 2017-2018 оны улиралд “Манчестер Сити” багийн 26 тоглолт үндэсний телевизээр шууд гарсан тул нийт 149 сая фунт стерлинг авсан байна. Манчестер хотын нөгөө баг “Юнайтед” мөн энэ хэрийн мөнгийг телевизийн гэрээний эрхээс хүртсэн. Хамгийн цөөн буюу есөн тоглолт нь үндэсний телевизээр шууд гарсан “Вест Бромвич” гэхэд 94саяыг халаасалжээ. Ингэснээр хүснэгтийн адагт бичигддэг, хомоол хамдаг багууд хүртэл 20, 30 саяар шинэ тоглогч авах хэмжээнд хүрээд байгаа юм. Үр дүнд нь тамирчдын үнэ тэнгэрт хадаж, жирийн нэг дундаж хөлбөмбөгч хүртэл 40, 50 саяар үнэлэгддэг боллоо. Уг нь 30 сая евро гэдэг дундаж хэмжээний нэг баг худалдаад авчих хэмжээний мөнгө.

Бразилын домогт довтлогч Роналдо гэхэд хэдхэн хоногийн өмнө Испанийн дээд лигийн “Вальядолид” багийг 30 сая еврогоор худалдаж авсан. Гэтэл ганц тамирчин 200 саяын үнэ хүрч байгаа нь шударга бус явдал, хэт хөөрөгдсөн үнэ гэдэгт мэргэжилтнүүд санал нэгддэг. Гэвч баян клубүүд үүнийг үл тоон шилдэг тоглогчдод мөнгө харамгүй цацаж байна. Дэлхийн хөлбөмбөгт 100 сая еврогоос дээш үнийн дүнтэй шилжилт долоо болсон. үүний зургаа нь сүүлийн гурван жилийн дотор хийгджээ. Энэ жил л гэхэд гурван ч тамирчин 100 болон түүнээс дээш сая еврогоор “зарагдан” буурь сэлгэсэн байна. Тамирчдын үнэ маш богинохон хугацаанд гэрлийн хурдаар өссөн нь эндээс харагдах биз ээ. Сонирхуулахад, 2009 оноос хойш Премьер лигийн багууд зөвхөн солилцоо наймаанд 9.6 тэрбум евро зарлагадсан нь ард бичигдэж буй Италийн лигээс даруй гурван тэрбумаар их гэсэн үг. Италийн Сери а өнгөрсөн 10 жилд 6.09 тэрбум евро үрсэн бол Испанийн Ла лиг 4.7, Германы Бундеслиг 3.5, Францын лиг 3.08 тэрбумаар шинэ тоглогч худалдаж авсан байна. 

Эх сурвалж: zgm.mn

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419