Ш.Мөнхзул: Аутизм, дауны эмгэгтэй хүүхдүүдийн нөхцөл байдлыг өөрчлөхийг хүссэн

Ш.Мөнхзул: Аутизм, дауны эмгэгтэй хүүхдүүдийн нөхцөл байдлыг өөрчлөхийг хүссэн

-“Аутизмтай хүүхдүүдийн сурах орчныг сайжруулах” төслийг санаачлагчдын нэг, АШУҮИС-ийн гуравдугаар дамжааны оюутан Ш.Мөнхзултай ярилцлаа.  

-“Аутизмтай хүүхдүүдийн сурах орчныг сайжруулах” төсөл санаачилсан байна. Төслийнхөө тухай товчхон танилцуулахгүй юу. Гол зорилго нь юу вэ?

-Бид анх Нийслэлийн 25 дугаар тусгай сургуулийн сурагчдын сурах орчныг сайжруулах зорилготойгоор санаачилсан. Тус сургууль Монгол Улсад ганцхан байдаг аутизм, дауны эмгэгтэй хүүхдүүдийн суралцдаг сургууль. Ийм эмгэгтэй хүүхдүүд суралцдаг сургууль гэхэд сурах орчин үнэхээр хангалтгүй, муу түвшинд байдаг юм билээ. Сургууль 1967 онд байгуулагдсан байдаг. Түүнээс хойш 51 жил өнгөрчхөөд байхад стандарт бус, чанарын шаардлага хангалтгүй барилгад үйл ажиллагаа явуулж байна. Энэ тохиолдолд хамгийн их хохироч байгаа нь хүүхдүүд юм. Тухайн хүүхдүүдийн хувьд мангас буюу хамгийн том айдас, хамгийн том бартаа нь энгийн бидний нүдэнд харагддаггүй. Тэрхүү бартаа нь тухайн сургуулийн шатны асуудлаас эхэлнэ. Мөн эргэн тойрных нь стандарт бус зүйлүүдийг шинэчилж, тав тухтай орчин бүрдүүлэх нь төслийн маань гол зорилго юм.

-Төсөл хэрэгжиж эхлээд хэдэн хувьтай явагдаж байна вэ. Төслийн хүрээнд ямар ямар ажлууд хийгдэв?

-Төслийн гүйцэтгэл 60 хувьтай байна. Аравдугаар сарын сүүлээр төслийн нээлт болно. Төсөл хэрэгжүүлэхэд бидэнд хөрөнгө оруулалт зайлшгүй тулгарсан. Энэ үүднээс бид 100 гаруй компанид төслөө танилцуулж, хамтран ажиллах санал тавьсан. Эдгээр компаниас нийгмийн хариуцлагаа ухамсарлаж “Оюу толгой” компани 100 хувийн хөрөнгө оруулалттайгаар туслахаа илэрхийлж 140 сая төгрөгийн өртгөөр ажлаа эхлүүлсэн. Хамгийн түрүүнд цахилгаан шатны асуудлыг шийдвэрлэхээр ажилласан.

-Энэ бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд маш том асуудал шүү?

Тийм ээ. Маш том асуудал. Орчин үеийн дэвшилтэт технологиор шилэн буюу тунгалаг хаалгатайгаар хийж байна. Мөн тус сургуулийн хонх энгийн ЕБС-иудынхтай адилхан маш чанга дуутай, олон давтамжтай хонхтой юм билээ. Үүнийг нь сонсголонтой намуухан ая эгшиглэх байдлаар дуугардаг хонхтой болгож байна. Түүнчлэн сэргээн засварлах тоног төхөөрөмжүүдийн шинэчлэл хийгдэнэ. Хамгийн түрүүнд хөлд оруулагчийг онцолж байна. Хөлд оруулагчтай болсноор дөрвөн мөчний саажилттай хүүхдүүдийн хөл, гарын булчинг байнга ажиллуулахад нэн шаардлагатай. “Био нойл”-ын асуудлыг ч мөн шийдэж байна. Одоогийн байдлаар тав тухгүй, стандарт бус нойлтойгоос хамааран хүүхдүүдийг ангидаа бие засуулдаг юм билээ. Энэ нь суралцаж буй хүүхдүүдэд тав тухгүй байдал бий болгодог.

-Сургалтын хэрэглэгдэхүүнийг сайжруулж байгаа гэсэн. Энэ талаараа ярихгүй юу?

-Тийм ээ. Хөдөлгөөний бэрхшээлтэй хүүхдүүдэд хөдөлгөөн чухал учраас тоглоом нь хөл, гарын булчин ажиллуулдаг зориулалт бүхий нарийн байх ёстой. Сэтгэцийн өөрчлөлтэй хүүхдүүд ч байдаг учраас бие биеэ гэмтээх магадлалтай хатуу тоглоом байх нь зохимжгүй. Үүний оронд үдээсээ үдэх, товчоо товчлох зэрэг эсгий номууд  байхыг сонгож байна. Хамгийн сүүлд стандарт эмнэлгийн бариулуудыг сургууль дотор суурилуулж байна. Одоо байгаа бариул нь паарны босоо турбог ханандаа хадчихсан байдалтай байсан. Энэ нь хүүхдүүд мөргөж гэмтэхээс эхлээд олон эрсдэл дагуулж байсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хамгийн их тулгардаг нэг том бартаа бол ямар ч байгууллагын довжооны асуудал байдаг. Үүнийг нь шийдэж өгч байна.

-Аутизм, дауны эмгэгтэй хүүхдүүдийн сургуулийг яагаад онцлон сонгосон бэ?  

-Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн 29 дүгээр сургууль болон харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн суралцдаг 116 дугаар сургуульд харъяа яам агентлаг нь жил бүр очиж тулгамдаж буй асуудлыг нь хуваалцаж шийддэг. Гэтэл аутизм, дауны эмгэгтэй хүүхдүүдийн суралцдаг улсын хэмжээний ганцхан сургуульд ямар ч бодит ажил хийгддэггүй юм билээ. Тус сургуульд одоогийн байдлаар 250 гаруй сурагч суралцдаг. Үүнээс 40 гаруй хувь нь тэргэнцэртэй. Нийт 54 багшийн 90 гаруй хувь нь эмэгтэйчүүд байдаг юм билээ. Мөн 70-80 гаруй хувийн сурагчдын эцэг эх нь амьжиргаанаас доогуур түвшний хүмүүс гэж тодорхойлогддог. Энэ сургуульд дөрвөн мөчний саажилттай, хэл ярианы бэрхшээлтэй, сэтгэцийн өөрчлөлттэй, аутизм, дауны эмгэгтэй хүүхдүүд суралцдаг учир сонгосон.

-Тус сургуульд туслах санаа анх хаанаас, хэрхэн гарч байв?

-Бид өмнө нь “Түгээмэл хөгжил” ТББ-тай хамтарч ажиллаж байхдаа санаагаа олсон. Тэргэнцэр дээр суугаад хотын гудамж талбай бүрээр явж үзсэн. Энэ үед маш олон хүндрэл бэрхшээл тэргэнцэртэй хүний өмнө тулгарсан. Тухайлбал, урт автобус руу орох шат хаалга, автобусанд ороод тэргэнцэртэй хүн байрлаж суух зайд бидний үеийн залуучууд чихээд зогсчихдог юм билээ. Манай нийгэм, тэр дундаа залуучууд яагаад ийм хайнга сэтгэлгээтэйг гайхсан. Тэргэнцэр дээр сууж явахдаа, гараараа түрж дийлэхгүй уйлах шахсан. “Өргөө” кинотеатр луу ороход үнэхээр хэцүү байсан. Гаднаас нь харахад тэргэнцэртэй хүнд зориулсан зам хийсэн л байх юм. Гэтэл тэргэнцрээрээ зүтгээд үзэхэд 15 градус налуу байх ёстой зам, 45 градусын налуу байх жишээтэй. Ингээд ялангуяа аутимз, дауны эмгэгтэй хүүхдүүд суралцдаг сургуулийг сонгож аваад нөхцөл байдлыг нь өөрчлөхийг хүссэн. Мөн залуучуудын хандлагад их эмзэглэж байсан. Энэ төсөл хэрэгжээд дуусвал залуучуудад жаахан ч атугай ухаарал, эерэг хандлага өгч чадах болов уу гэж бодож байна.

-Та нарыг анх очиход сургуулийн нөхцөл байдал, сурах орчин ямар байдалтай байсан бэ?

-Анх ороход сургуулийн барилга муудсан буюу 50 жилийн өмнөх барилга болох нь мэдэгдэж байсан. Сургууль руу тэргэнцэртэй хүн орох налуу шаттай боловч тэр нь стандарт бус байсан. Сургууль руу орох гээд алхахад надад хамгийн түрүүнд босго нь маш өндөр, хэцүү санагдсан. Босгонд бүдрээд унах шахсан юм л даа. Энгийн, хөл гартай би бүдэрч байхад тэргэнцэртэй хүүхдүүд өдөр бүр тэр хаалгаар яаж орж гардаг нь ойлгомжтой шүү дээ. Мэдээж дээд давхар луу тэргэнцэртэй хүн гарна гэдэг үнэхээр хэцүү. Тусгай сургуулиудад мэдээж лифт байхгүй ч гэсэн сэтгэл эмзэглэмээр зүйл олон тааралдсан. Дан ганц сургууль гэлтгүй, нийслэл дэх гудамж талбай үйлчилгээний байгууллагуудад тэргэнцэртэй хүмүүс явах боломж байдаггүй.

-Тус сургуулийг судалж байсан, эмчийн мэргэжлээр суралцаж байгаа хүний хувьд аутизм, дауны эмгэгийн талаар ярихгүй юу?

-Аутизм нь олон шалтгаант өвчин. Эхээс урагт дамжих, төрсний дараа илэрч ч болдог эмгэг. Тус өвчний талаар яривал сургуулийн багш сурагчид дургуйлхэх учир дэлгэрэнгүй ярихгүй, бичихгүй байвал зүгээр байх. Тухайн хүүхдүүд маш эмзгээр хүлээж авдаг.  Тийм эмгэгтэй хүүхдүүд бусдын тусламжид бүрэн ороод ирэхээрээ өөрийгөө хөгжлийн бэрхшээлтэй гэж ойлгож эмзэглэдэг.

-Өөрийн чинь хувьд 19 настай ч АШУҮИС-ийн гуравдугаар дамжаанд суралцаж, төслийн санаачлагчдын нэгээр ажиллаад явж буй нь сонирхолтой бас бахархалтай санагдаж байна. Өөрийгөө танилцуулахгүй юу?

-Би одоо АШУҮС-ийн гуравдугаар дамжаанд суралцдаг. Дундговь аймагт төрж өссөн. Энэ төслийг “Гэрэл гаргагч” төрийн бус байгууллагынхаа гишүүдтэй хамтран санаачилсан. Өөрийгөө санаачилсан гэж хэлэх нь учир дутагдалтай. Манай байгууллага байгуулагдаад есөн сар болж байна. Байгуулагдаад гурван сар болж байхдаа энэхүү “Аутизмтай хүүхдүүдийн сурах орчныг сайжруулах” төслийг санаачлан ажиллаж эхэлсэн. Нийгмийн идэвх, залуу хүний ухамсрын үүднээс бид хамтарч ажиллаж эхэлсэн. Үүнээс өмнө би Дундговь аймгийн “Эрүүл говь” гэдэг нийгэмлэгт ажиллаж байсан юм. Тухайн үед Солонгос улсын эмч нартай хамтарч хөдөө сумдын хүмүүс үзлэг эмчилгээ хийх ажилд гар бие оролцож байсан. Миний хувьд 16 нас арай хүрээгүй байхдаа оюутан болж байсан. Яагаад гэвэл анх таван настайдаа хоёрдугаар ангид орж, зургадугаар ангийг анги үсрэлтийн журмаар алгасаж байсан юм. АШУҮИС-даа суралцахын зэрэгцээ хуулийн чиглэлээр суралцах сонирхолтой. Бас сургуулиа төгсөөд мэдрэлийн эмч болно гэж боддог. Эерэг хандлагатай эмч болох юмсан гэж бодож явдаг.

-“Гэрэл гаргагч” ТББ нийгэмд, эмзэг бүлгийн хүмүүст туслах сайн үйлсийн аян зохион байгуулж байсан тухай товч дурдвал?

-Анх оюутнууд хамтран тус байгууллагыг байгуулж байсан. Одоогийн байдлаар 15 гишүүнтэй. Цаашид нийгэмд сайн сайхан зүйл хийж бүтээж, харанхуй хэсэгт гэрэл асаахыг хүссэн залуучуудыг нэгдэхийг уриалдаг. “Би залуу хүн үүнийг одоо л хийх ёстой” гэж хүссэн залуу хүн бүр нэгдэж болно. Бид энэ нийгмийг харанхуй гэж итгээд, түүнтэйгээ эвлэрээд байгаад байж болохгүй шүү дээ. Үүний оронд нэг ч гэсэн гэрэл асаахыг хүсвэл нийгэм өөрөө аяндаа засраад л байна. Мөн сурагч дүү нартаа төдийгүй нийгэмдээ үлгэр дуурайл болж болох юм байна шүү гэдгийг харуулахыг зорьж байна.

Байгуулагдаад удаагүй байхдаа АШУҮИС-ийн оюутнуудад зориулж “Ой тогтоолт ба анагаах ухаан” сэдэвт лекц зохион байгуулж байсан. Мөн нийгмийн төв хэсэг болох оюутан залуус, сурагч хүүхдүүдэд зориулсан янз бүрийн эвентүүдийг зохион байгуулсан. Зорилтот бүлгийн хүмүүст зориулсан үйл ажиллагаанууд ч хийсэн.

-Тухайлбал?

-Дөрвөн мөчний саажилттай, бүтэн өнчин Б.Ариунзаяа охинд тэргэнцэр, хичээлийн хэрэгсэл, гэр оронд нь хэрэгцээтэй зүйлүүдийн хамт өгч байсан юм. Тухайн хүүхэд эмээтэйгээ хамт амьдардаг учир бид чадах зүйлээрээ л туслахыг хичээсэн. Мөн н.Түмэнбаяр гуайн гэрийг нь шинэчилж сэргээж өгсөн. Хоёр охинд нь хичээл хийх ширээ сандал, хичээлийн хэрэгслээр тусалсан. Тэд авьяастай онц сурдаг юм билээ. Биднийг тусалж байх үеэр бага охиных нь төрсөн өдөр болж таарсан. Ингээд манай байгууллагын гишүүд хоёр хэсэг болон хуваагдаад, хоёр охиныг хотын төвөөр зугаалуулж, сюрприз барьсан явдал үнэхээр сайхан байсан.

-Оюутнууд хэрнээ зорилтот бүлгийн хүмүүст туслах санхүүгийн асуудлаа хэрхэн зохицуулдаг байсан бэ. Хүмүүсээс хандив тусламж гуйх замаар шийдвэрлэдэг байв уу?

-Дээр хэлсэнчлэн АШУҮС-ийн оюутнуудын дунд зохион байгуулсан лекцээ 2000 төгрөгийн тасалбартайгаар зохион байгуулсан. Бусад эвентүүдээ ч гэсэн тодорхой хэмжээний тасалбартайгаар үр өгөөжтэй зохион байгуулахын зэрэгцээ хүмүүст туслах санхүүгийн асуудлаа шийдвэрлэсэн. Тэр олсон мөнгөндөө тааруулж зорилтот бүлгийн хүмүүсээ зөв сонгож, цагаа олж тусалж чадсан байх гэж бодож байна.

-Цаашдын хүсэл мөрөөдлөөсөө хуваалцвал?

-Мөрөөдөл дууссан цагт хүн өөрөө дуусдаг гэдэг үг байдаг шүү дээ. Тийм болохоор зогсолтгүй мөрөөдөх хэрэгтэй. Надад мөрөөдсөн зүйл их бий. Хамгийн түрүүнд би хүний амьдарч байгаа нийгэмд амьдарч байгаа учраас нийгмээ сайн сайхан болгохын төлөө хичээх болно. Сайхан зүйл зөндөө бий. Сайны хажуугаар саар гэдэгчлэн саар нь илүү болох гээд байна шүү дээ. Тэнд гэрэл гаргагч болж явахыг хүсч байна.

-Нийгэмд гэрэл гаргах гээд хичээж яваа залуусын төлөөллийн хувьд бусад залуучуудад хандаж юу гэж хэлмээр байдаг вэ?

-19-хөн настай мөртлөө бусдад хандаж үг хэлэх гээд байх нь юу юм. Гэхдээ л залуучуудыг ажиглаад нэг л зүйл боддог юм. Зүгээр л хандлагаа өөрчлөөд, эерэг болгочихоосой л гэж боддог. Өнөөдөр цахим ертөнцөд болохгүй, бүтэхгүй байна гээд ярьдаг мөртлөө гараад бодитоор хийж бүтээж байгаа зүйл ховорхон байна. Жишээлбэл, хэн нэгэн гудамжинд хог хаялаа гэхэд түүнийг сэтгэгдэл бичиж бүгд л чичилж шүүмжилнэ. Тэгсэн мөртлөө өөрсдөө ч гэсэн гараад хаядаг л байхгүй юу. Тийм болохоор хандлагаа бодитой бас эерэг байлгая гэж уриалмаар байна.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419