Өнөөдөр хүүгийнхээ сургууль дээр очоод элдвийн юм үзлээ...
Өнөөдөр хүүгийхээ сургуулийн нээлтэнд очлоо нээрээ хүүхдийн хүмүүжил гэснээс би ганц хүүгээ өндөр төлбөртэй сургуульд сургаж байсан юм. Нэг л хичээл даалгаврын араас босохгүй , бие даах чадваргүй, сулдуу , нүдний шил зүүсэн олимпиадад орсон, дүнд чухал өгсөн, ах дүү нарын хүүхдээс юмаа харамласан, хов хэлсэн машинаар хүргүүлээд машинаар гэртээ буудаг вакум нэг биш болоод байхаар нь ноднин жилээс чи ирээдүйд эр хүн болно амьдрал үз, амьдрах ухаан суу, хаана ч биеэ аваад явж сур, сайн мууг биеэрээ туул дархлаатай бол гээд жирийн сургуульд 50 гаран хүүхэдтэй ангид оруулчваа тэгсэн яасан хичээл нь хөнгөдсөн ч заалгасан хичээлээ мартдаггүй болсон нэг л өөр өөр сэдэв хөндөж ярьдаг болвоо эхнэр үглээл хичээлээ хийгээч гэхээр ээж минь дээ амьдрах ухаантай болж байна шүүдээ гэдгийн.
Нэг удаа сургуулийнх нь гадаа эхнэртэйгээ явж байсан чинь хүү сургуулийнхаа гадаа 2 н бандитай дээр доороо ороод зодолдоод пойлдуулж байнаа эхнэр хүүе хаая очооч гэнгүүт зүгээрээ үеийн юм байна зодуулж сураг гээл хараал байлаа нэгий нь дороо хийцэн нөгөө 1 нь дээрээс нь балбаад сайхан нүдэлцсэн ккккк босоол гар баричаал яваад өгнө лээ орой нь нүүр ам нь улаацан байхаар нь яасан гэсэн зүгээрээ л гэж байна лээ бид 2 дуугүй л байсан. Өвөл хүү маань чихэр барьсан орж ирлээ яасан гэсэн аан сайн үйл хийгээдээ аав өчигдөр орой хичээлээ тараад явж байсан чинь манай ангийн 3 н охиныг 2 банди утсыг нь авах гээд дээрэлхээд би хамгаалаад тэднийг зугтаалгаад тэгээд өнөөдөр баярлалаа гээд өгсөн юм гэлээ би дотроо
Би хүүгээ энэ сургуульд оруулсандаа баярладаг хүү маань сайн мууг мэддэг болсон, бие биенээ хайрладаг болсон, манай ангийн жижигхэн охин 1 дүгээр хорооллоос автобусаар ирдэг юм байна гээд өөрөө өглөө босоод автобусаар сургуульдаа явдаг болсон, аав манай ангид утас ч үгүй хүүхэд байдаг аниагийн хуучин утас болноо гэдэг болсон, өөрт хэрэггүй хуучин хувцас хичээлийн хэрэглэл тоглоомоо ах дүүгийн хүүхдэд өөрөө өгдөг болж илүүцийн шуналгүй болсон, одоо байгаадаа сэтгэл хангалуун болж элдэв хэрэггүй юм нэхдэггүй болсон, манай найз зайлуул хол явдаг муу гуталтай юм гээд илүү гутлаа өгдөг болсон, өөрийхөө мэдлийн мөнгийг өөрөө зөв зарцуулж хүргэдэг болсон гудамжинд гуйлга гуйгаад сууж байгаа хүүхэдтэй ээжийг хараад өдрийхөө лимитний 1000 төгрөгөө өгдөг болсон миний хүү өөр болсоон
Хүү маань Монголдоо л амьдрана насан туршдаа энэ нийгэмд оролцож амьдрана хүүгээ туг ч барьсан онгиролгүй тугал ч хариулсан гундалгүй байгаа байгаадаа сэтгэл хангалуун байж түүнээсээ аз жаргал мэдэрч нинжин сайхан сэтгэлтэй бие биенээ хүндэлдэг эхнэр хүүхэддээ элбэрэлтэй хариуцлагатай хүн болоосой л гэж бодох юм нээх онц сурах хэнд хамаатайн хүн болгон босс, улс төрч, инженер болох алба ч үгүй харин бүгд л аав ээж болдог ажилаа тараад гэрлүүгээ инээмсэглээд яарсан л өрхийн тэргүүн болоосой л гэж боддог.
Эх сурвалж: фэйсбүүк