Бүтээмжээ өсгөе гэвэл технологиос гар бүү тат

Бүтээмжээ өсгөе гэвэл технологиос гар бүү тат

Дэлхий дахинд даяаршлын шинэ хандлага ажиглагдаж эхэллээ. Мэдээлэл, технологийн хурдацтай хөгжлийн нөлөөгөөр шинэ дэвшилтэт технологи дэлхийн өнцөг булан бүрт тархах болсон. Жишээ нь, нийтэд дэлгэгдэж буй iPhone гар утасны шинэ загварыг нээлтээ хийсэн даруйд нь Монголын жирийн нэгэн иргэн хэрэглэж байвал бид гайхахгүй болсон цаг үе.

Энэ мэтчилэн улс орнууд мэдлэг, технологийг маш түргэн хуваалцах болжээ. Тэгвэл үүнийг дагаад ажиглагдаж буй томоохон зүйл нь хөдөлмөрийн бүтээмж юм. Дэлхийн шилдэг зохион бүтээгчдийн бүтээлийг улс орон хэрхэн нутагшуулж, өргөн хэрэглээ болгож буйг тодорхойлох зорилгоор Олон улсын валютын сан “Даяарчлал бүтээмжийн өсөлтөд нөлөөлсөн үү” судалгааг гаргасан байна. Уг судалгаанд мэдлэг боловсрол хэрхэн бүс нутаг дамжин тархаж буйг долоо хоногийн графикаар харуулжээ. Графикаас харахад АНУ, Европ, Япон улс дэлхийн патентын баримтаар 1995 онд тэргүүлж байсан бол өдгөө БНХАУ дэлхийн бусад бүх орныг нийлүүлсэнтэй тэнцэхүйц олон патенттай болсон байна. Хятадын патентын баталгаа хурдацтай өсөх болсон гол шалтгаан нь тус улс төсөв болон бусад урамшууллаар патентын зардлыг бууруулж чаджээ.

Нөгөөтэйгүүр, Хятадын худалдааны сүлжээнд нэгдэж буй Азийн улс орнуудад даяаршил хамгийн ашигтай байгааг дурдаад, бусад бүс нутаг дэлхийн худалдаанд хараахан нэгдэж чадахгүй байгааг онцолсон байна. Сүүлийн 20 гаруй жилд дан ганц хувцас, хэрэглэл гэлтгүй цахилгаан болон тээврийн тоног төхөөрөмж гэх мэт инновацийн эрчимтэй үйлдвэрлэлээр Хятад тэргүүлж эхэллээ. Түүнчлэн сүүлийн жилүүдэд Хятад, Солонгос патентын ач холбогдлоор хэмжигддэг дэлхий нийтийн мэдлэгийг улам их ашиглах болсон ба үүнийгээ дагаад ажлын бүтээмж нь хурдацтай өсөж байна. шинэ технологи зохион бүтээх боломж, бололцоо сулхан манай орны хувьд өрсөлдөх чадвараа ахиулахын тулд ажлын бүтээмжээ сайжруулахшаардлагатайг мэргэжилтнүүд онцлох болсон. Тэгвэл Хятадын жишгээр гаднын боловсролыг нутагшуулж, энэ салбарт хөрөнгө оруулалт татах замаар Монгол Улс ч мөн адил бүтээмжээ дээшлүүлэх боломжтойг үгүйсгэх аргагүй. Түүнчлэн технологийг хөдөлмөрийн бүтээмж болгосноор хөгжиж буй орнууд өндөр хөгжилтэй орноос илүү ашиг тус хүртэж байгаа нь тогтоогдсон байна.

Даяарчлалыг хэдийгээр болзошгүй сөрөг үр дагавраар нь шүүмжилдэг ч, үүнээс бий болж буй хамгийн том боломж нь мэдлэг, технологийн тархац юм. Гэхдээ энэ нь дангаараа хангалтгүй. Гаднын мэдлэгийг нутагшуулах, үр ашигтай ашиглах чадавх бий болгоход боловсрол, хүмүүн капитал, дотоод судалгаа хөгжүүлэлтэд чиглэсэн хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан, инженерийн ноу-хау маш чухал. Түүнчлэн зохион бүтээгч нарт зардлаа нөхөх боломжийг нь олгон, дотоод, гадаадын оюуны өмчийн эрхийг тодорхой түвшинд хамгаалж, хүндэтгэх шаардлагатай гэдгийг ОУВС анхааруулж байна. Мөн шинийг санаачлагч компаниуд зах зээлийг хэт хянаж, хэрэглэгчдэд хохирол учруулж, шинээр олж авсан технологийг урвуулан ашиглахгүй байх нөхцөл бүрдүүлэхийн тулд бодлого тодорхойлогчид даяаршлын болон технологийн шинэчлэлийн эерэг үр дүнг хүн амын дунд өргөн хүрээнд хуваалцах ёстой хэмээжээ. Бодлогын талаасаа бусад улс орнуудтай харилцаагаа сайжруулах үүднээс гадаадын шууд хөрөнгө оруулалтын хатуу заалтуудыг зөөллөн, худалдааны саадыг арилгаж, шаардлагатай дэд бүтэц бий болгосноор гадаад мэдлэгийн урсгалыг бий болгодог байна.

Нийтлэгч: Б.Төгсбилиг

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419