Монголоор дайрах байгалийн хийн хоолойн хүлээлт ба биелэлт

Монголоор дайрах байгалийн хийн хоолойн хүлээлт ба биелэлт

БНХАУ ОХУ-аас үлэмж хэмжээний байгалийн хий авах асуудал хэлцлийн түвшинд 10 гаруй жил яригдсан байдаг. Урд хөршийн байгалийн хийн хэрэглээ 2020 он гэхэд 300-350 тэрбум шоо метр хүрч өснө гэсэн тооцоолол бий.

Гэтэл эднийх жилдээ 70-80 тэрбум шоо метр байгалийн хий олборлодог. Ази, Номхон далайн бүсийн орнуудаас байгалийн хий авдаг ч 2030 онд өнөөгийн Европын хэрэглээ 600 тэрбум шоо метр хэмжээнд хүрэх урьдчилсан тооцололтой байгаа юм. Тиймээс ч урд хөрш дотоодоосоо байгалийн хийн хэрэглээгээ 100 хувь хангаж чаддаг байх үеэсээ ОХУ-аас авах санаачлагыг эхлүүлсэн байдаг.

Нэг ёсондоо ирээдүйд үүсэх их хэрэглээгээ хангахыг зорьсон гэсэн үг. Ийм байдлаар 10 жил хэлцэл хийж, 2014 оны тавдугаар сард албан ёсны гэрээнд гарын үсэг зурж байсан билээ. Энэ үед урд хөршийн байгалийн хийн жилийн хэрэглээ 69 тэрбум шоо метр байжээ.

Хэрэв урд хөрш АНУ-тай харилцаа муудвал Катар, Австралиас хий татах боломжгүй нөхцөл үүсэх учир ОХУ-ыг стратегийн хувьд ашигтай гэж үзсэн. Тиймдээ ч уг гэрээг байгуулахын тулд 10 жил уйгагүй ажилласан байдаг. Дээрээс нь “Үхрийн сүүлэн дээр хутга” гэгчийн үлгэрээр үнийн санал дээрээ тохиролцож чадахгүй, гэдийж явсан ОХУ Украины дотоод асуудалд оролцсон гэх асуудлаас үүдэн буланд шахагдах эрсдэл үүссэн эгзэгтэй цаг хугацаа таарсан юм.

Цаг хугацааны ийм хайч үе дээр гэрээ зурагдсан. Гэрээний хүрээнд ОХУ 30 жилийн турш БНХАУ-д байгалийн хий нийлүүлнэ. Нэг жилд 38 тэрбум шоо метр байгалийн хий нийлүүлэх бөгөөд нийт үнийн дүн нь 400 тэрбум ам.доллар билээ. Байгалийн хий нийлүүлэх бэлтгэл ажлыг талууд 4-6 жилд багтаан хангана гэж тооцоолсон байдаг.

Монголчууд бидний хувьд байгалийн хий нийлүүлэх хоолойг газар нутгаараа дамжуулан өнгөрүүлэх мөрөөдөл их дээрээс эхэлсэн. Тодруулбал, хоёр хөрш гэрээний үнийн асуудлаар хэлэлцээр хийж байхад бид энд хийн хоолой манай улсаар дайрна гээд хэдийнэ мөрөөдөөд эхэлчихсэн байв.

Улс төрийн чанартай томоохон уулзалт бүр дээр манай төрийн өндөрлөгүүд энэ байр сууриа маш тодорхой илэрхийлсээр ирсэн ч ОХУ манайд тал өгсөн удаагүй. Харин урд хөршийн тухайд болохгүй гэх зүйлгүй гэсэн үүднээс асуудалд ханддаг байлаа.

Биднийг харсаар, үзсээр, мөрөөдсөөр суутал байгалийн хийн нэг замыг Дорнод Сибириэр явуулах гэрээ зурагдсан. Эдүгээ хийн хоолойн бүтээн байгуулалт нь 80 орчим хувьтай яваа гэж мэдээлэгдэж байна.

Хийн хоолойн нэг урсгал Сибириэр дайран өнгөрөхөөр болсны дараа нөгөө нь Казахстанаар дамжих асуудал хүчтэй яригдсаар ирсэн. Үндсэндээ бидний 10 гаруй жил үргэлжилсэн мөрөөдөл сарних тийшээ хандлаа гэх таамгууд ч хүчтэй яригдаж байв.

Өнгөрсөн зургадугаар сард Хятадын Чиндао хотод болсон гурван улсын төрийн тэргүүн нарын дөрөв дэх уулзалтын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга “Монголын талаас удаа дараа тавьж буй Орос, Хятадыг холбох газрын тос, байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэх саналыг Орос, Хятадын талууд хүлээн авч, нааштай хандана гэж найдаж байна” хэмээн хүсэлтээ илэрхийлсэн юм.

Энэ үеэр монголчуудын олон жил хүлээсэн үгийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин амнаасаа унагасан. Тэрээр“Монгол түншүүд маань Оросоос Хятад руу татах нефть, байгалийн хий дамжуулах хоолойг Монголын нутгаар барих санал гаргасан. Энэ бол сайхан санаа. Эрчим хүчний салбарт хамтрах таатай боломж. Бид дэмжинэ. Гэхдээ энэ нь том төсөл тул техник, эдийн засгийн үндэслэлийг нь маш сайн бодож, боловсруулах ёстой” гэсэн байр суурь илэрхийлсэн байдаг.

Уг уулзалтын дараачаас хийн хоолойн асуудал эрчимжиж, 2018 оны наймдугаар сарын 24-нд Орос, Монгол, Хятад гурван улсын байгалийн хийн хоолойн төслийн хамтын ажиллагааны гэрээ байгуулах ёслол болсон.

Саяхан энэ талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин "Монголоор хийн хоолой дамжуулж болно. Гол нь ТЭЗҮ-ээ сайн боловсруулах ёстой” гэсэн байр суурь илэрхийлсэн” хэмээн дахин бататгаж өгсөн юм. Одоо уг асуудал төрийн тэргүүн нарын хүрээнд дахин яригдахаар хүлээгдэж байна.

Монгол орон өргөн уудам нутагтай. Газар зүйн энэ давуу байдал хийн хоолойн асуудалд эерэгээр нөлөөлсөн гэж болно. Олон жил яригдсаар ирсэн уг асуудал гэрээний хүрээнд албажсаны дараа зарим хэвлэлүүд “Ерөнхийлөгч Х.Баттулгын чармайлт хийн хоолойг Монголоор дайрууллаа” гэж дүгнэн бичсэн нь бий.

Гол нь хийн хоолой манайхаар дамжсанаар хямд төсөр хий авах, ойролцоох суурин газруудаа цахилгаанаар хангах, ажлын байр нэмэгдэх, татварын бааз бүрдүүлэлт өсөх гэхчилэн эдийн засгийн өндөр ач холбогдолтой. Тусгаар улсын хувьд бид газар нутаг дээгүүрээ дамжин өнгөрч буй хийн хоолойг хамгаалах үүрэгтэй. Хийн хоолойн талаарх энгийн, товч мэдээлэл өгөхөд ийм байна.

Эдийн засгийн үр өгөөж, хүлээлтийн хувьд бид нэгэн гацаанаас гарах боломжийг атгалаа гэж дүгнэж болохуйц билээ.

3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419