Монголоос хоёр тамирчин Пара Пауэрлифтингийн Азийн аваргад өрсөлдөнө
Япон улсад пара пауэрлифтингийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 8-13-нд болж байна.
Тус тэмцээнд манайхаас Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Дашийн Баттулгын удирдлага дор хоёр тамирчин өрсөлдөх юм.
Тодруулбал тэмцээний 107 кг-ын жинд "Рио-2016" паралимпийн наадмын хүрэл, ДАШТ-ийн алтан медальт, дэлхийн цом, Азийн аварга, гавьяат тамирчин Э.Содномпилжээ өрсөлдөх бол 80 кг-д дэд мастер Г.Гансүх эх орноо төлөөлөн оролцож буй юм.
Сонирхуулахад гавьяат тамирчин Э.Содномпилжээ тивийн аваргын дээд амжилтыг эзэмшдэг билээ.