Ирэх долоо хоногт ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж сэрүүснэ
Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, энэ сарын 10-нд буюу маргааш ихэнх нутгаар, 11-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, сэрүүсэхийг анхааруулж байна.
Маргааш буюу энэ сарын 10-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 11-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 12-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно, дуу цахилгаантай. Уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 10, 13-нд ихэнх нутгаар, 11-нд говь талын нутгаар, 12-нд нутгийн баруун хагаст түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 10-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 10-15 градус дулаан байна.