Улсынхаа нэрийг өөрчлөхгүй бол Македони улс НАТО-д элсэх боломжгүй ...
Македони улс албан ёсоор нэрээ өөрчлөхгүй бол НАТО-д элсэх боломжгүй хэмээн Умард Атлантын эвслийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ионс Столберг мэдэгдлээ. Тэрээр Македонийн ерөнхий сайд Зоран Заевтэй Скопье хотноо уулзсаныхаа дараа ийнхүү мэдэгдсэн юм.
НАТО болон Европын холбоо зэрэг олон улсын хамтын нийгэмлэгийн гишүүн болох боломж ганц л олдоно. Тиймээс улсынхаа нэрийг өөрчлөх асуудлаар тохиролцоонд хүрэх хэрэгтэй. Өөр арга байхгүй хэмээн Иенс Столтенберг онцолжээ. Грек Македони улсуудын хооронд Македони гэх нэртэй холбоотой эртний маргаан бий. Грек хойд хөршийгөө эртний Грекийн мужийн нэрийг өөрийн болгож авчихсан гэж буруутгадаг юм. Тиймдээ ч Македонийн НАТО-д элсэх үйл явцад нь хориг тавьсаар ирсэн юм. Гэхдээ энэ зун 2 тал тохиролцоонд хүрсэн.
Македони улс Умард Македони гэж улсынхаа нэрийг өөрчилбөл Грек НАТО-д элсэхэд хориг тавихгүй гэдгээ амласан юм. Энэ нь Македонид өргөн хүрээтэй эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөхөд хүргэсэн. Гэхдээ энэ сарын 30-нд улсынхаа нэрийг өөрчлөх асуудлаарх бүх нийтийн санал хураалт хуучин Югославын бүгд найрамдах байсан энэ улсад болох юм.
Нийтэлсэн: Монголын мэдээ