Чиний ард хэн байна?

Чиний ард хэн байна?

Баларсаан. Залхуу зангаасаа болж дөнгөж 20 насандаа рецедив гэмт хэрэгтэн болчих дѳхлѳѳ. Сайн яривал миний буруу биш л дээ. Яасан гэхээр жоохон залхуураад адууны шаант цонхоор гаргаад шидчихсэн чинь нөгөө шаант нь манай цонхны дор хог шүүрдэж байсан төрийн түшээгийн толгой дээр буугаад "умаахан" болгочихож. Яасан бүтэлгүй хүүхэн гэхээрээ ийм байдаг байна аа. Ядаж байхад нөгөө төрийн түшээ нь дөрвөн жилд ганцхан удаа тойргоороо ирэхдээ очиж очиж манай цонхны дор хог шүүрдэж зогсдог нь ч юув. Санаатай, зохион байгуулалттай, урьдаас төлөвлөсөн гээд хэрэг маань хүндэрлээ, эрүү үүслээ. Уг нь хуулиндаа санамсар, болгоомжгүй, айж цочирдсоны улмаас хэрэг үйлдэхэд хөнгөлж үздэг гэнэ. Гэтэл Эрүүгийн шинэ хуульд залхуурснаас гэдэг зүйл анги огт байдаггүйгээс үүдэн миний хувь заяа эвгүй тийшээ эргэчихлээ.

Мөрдөн байцаагч нь надаас асууж байна "Миний дүү харахад хүнд муу юм хийхээр охин биш байна. Ах нь тийм хүмүүсийг андахгүй. Харин чиний ард хэн байна?" гээд салдаггүй. Яг намайг цонхоор шаантны яс шидэж байхад миний ард 80 настай эмээ маань эрхээ эргүүлээд зүүрмэглэж суусан юм. Би тэгээд л нөгөө мөрдөн байцаагчид "Миний ард эмээ байсан" гээд л хэлэв үү, үгүй юу эмээг нөгөө хойно байдаг эвгүй газар цоожилчихлоо. Бүдэрсэн дээрээ бүдрэнэ гэдэг шиг эмээгээ чирдэг нь юув дээ гээд манай гэрийнхэн бөөн юм болох нь тэр. Гэтэл хэд хоногоос манай тойргийн төрийн түшээ эмнэлгээс эдгээд гарчээ. Би ч түүний өмнө өвдөг сөгдөн:

-Та бид хоёр бие биеэ танихгүй, энэ бол золгүй учрал байсан юм шүү гэж ирээд гуйвал төрийн түшээ:
-Миний дүү ахыгаа юу гэж хорлов гэж. Харин "Чиний ард хэн байсан бэ?" гээд түрүүчийн байцаагчийн асуултыг давтаж байна. Би "Хэн ч байгаагүй, эмээ маань эрхиэ эргүүлээд сууж байсан. Харин одоо эмээ Ганц худаг билүү Хоёрхудаг бил үү муухай газар хоригдож байгаа" гэвэл УИХ-ын эрхэм гишүүн:

-За яахав, би чамд хэн гэдгээ үзүүлээд өгнө өө хэмээн шазуур зуун гарч одов.Тэгээд хөөрхий муу эмээгээс минь ахин дахин байцаалт авч:
-Бид таныг ойлгож байна. Та бол харахад л хүн хорлох сэтгэлтэй хүн биш. Монголын мянга мянган эхчүүдийн нэг байна. Харин таны ард захиалагч нь хэн байв? Гээд баахан шахсан гэдэг.

Хөөрхий эмээ минь бодож бодож "Миний ард хана байсан" гээд л гүрийсээр. Бүтэн зургаан cap өнгөрлөө. Төрийн түшээтэйгээ уулзах тоолонд "Чиний ард хэн байсан бэ? Тэр хүнээ гаргаж өгвөл эмээг чинь суллана" хэмээн гөжүүдлэнэ. Харин эмээ Мянганы өршөөлийн хуулиар саяхан суллагдлаа. Намайг тэр дуудан "Чи ч эвгүй гар юм аа. Би чамайг энэ хэргийг над руу бухна гэж даанч бодсонгүй. Хэрэг хам нь гэхдээ ядраагүй" гээд л хачин хачин яриагаар ярьж байна ... Би ч төрүүлсэн эцэг, эхээс минь өөрцгүй өсгөсөн эмээгийнхээ царайг нь харж чадсангүй. Эмээ тэр хавиар "Очиж очиж үхэх насан дээрээ ийм юм үзэх гэж. Хүн тэжээвэл толгой цусдана гэж яасан үнэн үг вэ" гээд л уйлагнаад салдаггүй. Ойрноос эмээ бид хоёр хэд гурван үг сольж эхэллээ.

Эмээ нулимсаа арчин "Эмээ нь яахав, хөгшин хонины насгүй болсон хүн чамд гомдоод ч яах билээ. Чи тэр газар орсноос би тэр харанхуй нүхэнд үхсэн минь дээр" гэж байна. Тэгснээ эрхээ эргүүлэн мааниа уншиж дуусаад "Миний ач охион, ингэхэд чиний ард хэн байсан юм бэ?" гэж надаас нухацтай шивнэн асууж билээ.

6
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

942

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419