Монголын хөлбөмбөгийн шигшээ баг дараагийн шатанд шалгарлаа
Улаанбаатар хотод болж буй Зүүн Азийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний нэгдүгээр шатны шийдвэрлэх тоглолтод Монголын шигшээ баг Гуамын шигшээ багтай 1:1-ээр тэнцэж дараагийн шатанд шалгарлаа. Тэмцээний гоолыг Н.Цэдэнбал (90+4 мин) оруулсан байна.
Зүүн Азийн АШТ-ний нэгдүгээр шатанд манай хөлбөмбөгчид Макаог 4:1, Умард Марианы арлыг 9:0-оор тус тус хожиж, Гаумтай 1:1-ээр тэнцсэнээр долоон оноогоор нэгдүгээр байр эзэллээ.
Зүүн Азийн АШТ-ий хоёрдугаар шатны тэмцээн ирэх арваннэгдүгээр сард Тайваньд болох бөгөөд Тайвань, Хонконг, БНАСАУ, Монголын шигшээ баг өрсөлдөнө. Хоёрдугаар шатны тэмцээнд түрүүлсэн баг нь 2019 онд БНСУ-д болох шигшээ тэмцээнд БНСУ, Япон, БНХАУ-ын багуудтай тоглох юм.