Гэрийн нөхцөлд нитритгүй хиам өөрсдийн гараар хийх жорыг та бүхэндээ танилцуулъя. Дагаад хийж үзээрэй.
Хиам хийх жор:
Мах - 4 кг,
Сармис 2 толгой,
Хар перец - өөрийн амтлагаагаар,
Давс - Хоолны халбагаар бүүр овоолон биш дүүрэн 5 халбага,
Мах амтлагч - өөрийн амтлагаагаар,
Ус - 250-300 гр.
Тэгээд машиндсан махан дээрээ бүгдээ нэмээд буузны мах шиг хольж базна. Урьдчилж угааж бэлдсэн бог малын өлөн гэдсэнд амталсан махаа чихнэ. Үзүүрүүдийг нь мөн мяндсан тасардаггүй утсаар бэхэлж уяж өгнө.
Дараа нь хөргөгчинд байлгах хэрэгтэй 1-2 цаг. Хиамаа гаргахын ѳмнѳ хавтгай ёроолтой хоолны саванд ус буцалгана. Усаа буцалсан хойно бэлдсэн хиамаа хийгээд 20-30 минут чанана.
Хиамаа чанаж гаргасны дараа урьдчилан бэлтгэж халаасан, тугалган цаас дэвсэж ургамлын тосоор тосолсон листэн дээр тавьж доор, дээрээс нь 10, 10 минут нийт 20 минут шарах шүүгээнд 200-220 градусын халуун температурт шарна.
Гаргаад хэсэг хугацаанд хөргөсний дараа утаж болно. Утахгүй идсэн ч болно.
Хиамыг хэрхэн утах вэ?
Гэрийн нөхцөлд аргалын утаанд утаж болно. Утдаг зуухтай бол жимсний модоор 30 минут утахад гашуун амтгүй зөөлөн утааны үнэртэй болно. Гадаа аргалын утаан дээр 40 минутаас 1 цаг хүртэл хугацаанд ѳлгѳж утаж болно.
За та нартаа амжилт хүсье. Эрүүл зөв хоол сонгоцгооё.
Мэдээллийг бэлтгэсэн: Оюунтөгс Аюуна