үүн Азийн Аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд анх удаа манай улсад болж байгаа билээ. Ц.Ганболд дасгалжуулагчтай Монголын анхны Хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг Зүүн Азийн АШТ-ий эхний шатыг анх удаа давсан амжилтыг үзүүлээд байна.
Анхны тоглолтоо Умард Марианы Арлын шигшээ багтай хийж, улмаар 3:2-ын харьцаатай хожсон. Өчигдөр буюу есдүгээр сарын 05-нд Зүүн Азийн АШТ-ий эхний шатны хоёр дахь тоглолтоо Гуамын эсрэг хийсэн. Манай шигшээ баг Гуамын шигшээ багийг булган авсан юм.
Эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг дараагийн тоглолтоо есдүгээр сарын 7-ны өдрийн 17:00 цагт МХБХ-ны талбайд Макаогийн эсрэг хийх аж.