Газрын тосны үнэ буурлаа
Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурчээ. Америкийн шинжээчид АНУ-ын БНХАУ-д ноогдуулахаар төлөвлөж байгаа 200 тэрбум ам.долларын татвар газрын тосны үнэд нөлөөлсөн гэж үзжээ.
Үүнтэй холбогдуулан өчигдрийн байдлаар Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр нэг баррель газрын тосны үнэ 27 центээр буурч 77 ам.доллараар зарагджээ.
АНУ-ын засгийн газрын эхлүүлсэн худалдааны дайн ийнхүү олон улсын түүхийн эдийн зах зээлд нөлөөлж эхэлсэн нь эдийн засагчдийн санааг зовоож байна.
"Forex"-ын түүхий эдийн мэргэжилтэн Жонатан Филч "БНХАУ мэтийн хөгжиж буй орнуудад газрын тосны эрэлт огцом нэмэгдэж байгаа ч энэ худалдааны дайн олон улсын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байна. Хэрвээ энэ дайн үргэлжилсээр байх юм бол олон улсын түүхий эдийн зах зээл тэр чигээрээ хямрах болно." гэж мэдэгджээ.