Индонезийн Жазарта хотод болсон "Азийн наадам-2018" тэмцээний үеэр Монгол Улсын Гавьяат тамирчин П.Орхоны шинжилгээнээс Stanozolol гэх бодис илэрсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл уг мэдээллийг Азийн спортын хорооноос албан ёсоор зарлажээ. Тухайн мэдэгдэлд, “2018 оны наймдугаар сарын 20-ны өдөр болсон тэмцээний допингийн эсрэг дүрмийг өрсөлдөгч П.Орхон зөрчсөн тул тухайн уралдааны дүнг хүчингүй болгож байна. Тэрбээр эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд өрсөлдөн алтан медаль хүртсэн юм. Түүний шээсний сорьцноос S1, 1A ангилалд хориглосон бодис болох Stanozolol илэрсэн. Энэ бодис нь Дэлхийн Допингийн эсрэг агентлагаас баталсан хориотой эм бэлдмэлийн жагсаалтад орсон бэлдмэл юм” гэжээ.
Сэтгэгдэл (-)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
-
Зочин ×Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
-
Зочин {[{ childComment.ip_address }]} ×{[{ childComment.text }]}{[{ childComment.like_count }]} {[{ childComment.dislike_count }]}
-
Бусад сэтгэгдэл ()
-
-
Бусад сэтгэгдэл ()