НАСАУ-ын удирдагч Ким Чен Ун сүүлийн15 хоногийн турш олны өмнө гарч ирээгүй байна.
БНСУ-ын Ёнхап агентлагийн мэдээлснээр уг нь энэ оны 7 дугаар сарын сүүлээс Умард Солонгосын мэдээллийн хэрэгслүүд удирдагч Ким Чен Уны сүүлийн үед хийсэн 30 аялалыг, ялангуяа улсынхаа үйлдвэр, завод дээр очиж үйл ажиллагаатай нь танилцаж буй талаар дэлгэрэнгүй мэдээлж байсан билээ. БНАСАУ удирдагч ямар нэгэн арга хэмжээнд оролцсон тухай мэдээлэл хамгийн сүүлд 8 дугаар сарын 21-нд гарсан байна гэж тус агентлаг онцоллоо.
Тус агентлаг, 9 дүгээр сарын 8-нд БНАСАУ байгуулагдсаны 70 жилийн ой тохиох учир энэхүү явдал онцгой анхаарал татаж байна гэж Ёнхап агентлаг дурджээ. Үүнээс гадна маргааш буюу 9 дүгээр сарын 6-нд Ким Чен Ун БНСУ-ын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгчтэй уулзахаар төлөвлөсөн байгаа аж.