ОХУ-д сүүлийн 12 жилд архи, согтууруулах ундааны хэрэглээ эрс багасчээ. Нэг хүнд ногдох согтууруулах ундааны хэрэглээ 40 хувиар буурсанд Холбооны архины зах зээлийг зохицуулах алба /Росалкогольрегулирования/-ны авсан арга хэмжээ ихээхэн хувь нэмэр оруулсан байна. Энэ талаар тус албаны тэргүүн Игорь Алёшин “РИА Новости” агентлагт ярьжээ. Холбооны архины зах зээлийг зохицуулах алба бүрэн эрхийнхээ хүрээнд ОХУ-д архины хэрэглээг бууруулах, энэ тал дээр өөрчлөлт хийхэд хэд хэдэн арга хэмжээг авсан байна. Архи, согтууруулах ундааны хууль бус үйлдвэрлэл, архины эргэлт, улсын стандартыг дагаж мөрдөхөд хяналт тавьж, техникийн нөхцөл байдал, бүтээгдэхүүний чанарыг анхаарсан талаараа Игорь Алёшин онцолжээ.
Орост түүнчлэн архинд донтох үзэгдэл таван жилийн дотор 22 хувиар буурсан талаар албаны хүмүүс ярьсан билээ.