Японы технологийн 20 компани нэгдэн нисдэг машин бүтээх судалгаагаа эхлүүлжээ. Алдарт Тоёота компаниас авахуулаад Ямато, Японы агаарын тээврийн компани ч дээрх компаниудын тоонд орсон байна. Нисэх чиглэлийн зөвлөгөө, технологийн туслалцааг Боинг компаниас авахаар болжээ.
Японы Сангийн яам нисдэг машины технологи зохион бүтээх ажилд улсаас 40.4 сая ам.доллар төсөвлөсөн бөгөөд дийлэнхийг судалгааны ажилд зарцуулах аж. Амжилттай үргэлжилж буй судалгааны ажил 2022 он гэхэд дуусаж, улмаар үйлдвэрлэх ажилд шилжих юм байна. Япон улсын зохион бүтээх машиныг такси дуудлагын Uber компани авахаа мэдэгдэж, 2023 он гэхэд нисдэг таксины үйлчилгээ нэвтрүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна.
Удахгүй зохион бүтээгдэх нисдэг машинтай холбоотойгоор нисдэг машины дүрэм, зохицуулсан хууль боловсруулж байгаа гэж Японы Засгийн газраас мэдэгдсэн юм. Япон улс нисдэг машин зохион бүтээсэн тохиолдолд эхний ээлжид АНУ болон Европын зах зээлд гаргах ажээ.