Гурвантэс, Ноён сумын малчид уурхайн замыг хааж эсэргүүцлээ илэрхийлж байна
Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён сумын иргэд сүүлийн нэг жилийн хугацаанд уул уурхайн компаниудтай тэмцэж байгаа. Сумын малчид өнөөдрөөс эхлэн уурхайн том оврын авто машинууд явдаг замыг хааж эсэргүүцлээ илэрхийлж байна. Тэд Тост, Тосон Бумбын нуруу, Хөвд, Хуршуутын голоо аврахын тулд, төрийн өндөрлөгүүд ямар нэгэн арга хэмжээ автал нь тэмцэнэ гэдгээ илэрхийлээд байгаа.
Өмнөговь аймгийн Гурвантэс суманд ашиглалтын 25, хайгуулын 10 лиценз олгосон байдаг аж. Үүнээс 10 гаруй компани уурхайн үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Тус суманд Говь нутагтаа алдартай хоёр баянбүрд байдаг ч уул уурхайн компаниудын тусгай зөвшөөрөлд багтсанд иргэд маш ихээр бухимдалтай байгаа. Ингэснээр тус сумын 10 гаруй мянган иргэд ундны усгүй, мал нь бэлчээргүй, газар тариалангийн ч бүсгүй болох аюулд орох юм.