Төрийн албаны зөвлөлийн өнгөрсөн оны үйл ажиллагааны тайланд тусгагдсанаар төрийн захиргааны байгууллагуудын дэргэд 618 ёс зүйн хороо ажиллаж байгаа аж.
Эдгээр хорооноос ирүүлсэн мэдээг нэгтгэн үзэхэд 2017 онд 334 ёс зүйн зөрчил бүртгэгдэж, хянан шийдвэрлэгджээ. Энэ нь 2016 оныхоос 141-ээр өссөн үзүүлэлт юм байна.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар өчигдөр аймгийн Засаг дарга нартай онлайн хурал хийхдээ дээрх тоон үзүүлэлтийг танилцуулсан юм. Тэрээр “Судалгааны байгууллагуудын хийсэн судалгаанаас үзвэл иргэдийн төрд итгэх итгэл буурч байна.
Санал асуулгад оролцогчдын 75 хувь нь нийгэмд шударга бус байдал газар авч, сахилга хариуцлага алдагдсан, төр хариуцлагатай бус гэж дүгнэсэн байна. Энэ бүхэн нь төрд ажиллаж байгаа хүмүүс хариуцлага алдаж, ёс зүйн зөрчил, дутагдал гаргаж байгаатай холбоотой” гэлээ.