Аравдугаар сарын 1-нээс сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн ухаалаг утасны хэрэглээг хориглоно
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар 2018 оны аравдугаар сарын 01-нээс сургууль, цэцэрлэгийн орчинд ухаалаг утас хэрэглэхийг хоригложээ. Харин хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд сургалттай холбоотой шаардлага гардаг тул энэхүү шийдвэр нь хамаарахгүй юм байна.
Сургуулийн орчинд ухаалаг утасны хэрэглээг хязгаарласнаар цахим халдлагыг зогсоож, хүүхдүүдийн цахимд донтох донтолтыг хязгаарлана хэмээн үзэж байгаа аж. Учир нь 15-60 насны 10 хүн тутмын 8 нь буюу 1,7 сая гаруй хүн сошиал медиа ашиглаж байгаа бөгөөд нийслэлийн иргэдийн 84 хувь, орон нутгийн иргэдийн 77 хувь нь фэйсбүүк ашиглаж байдаг гэсэн судалгаа гарчээ.