Японд “Жэби” хар салхины улмаас нэг сая хүнийг нүүлгэн шилжүүлжээ
Японд ширүүн аадар бороо, аварга том давалгаа, 135 милийн хурдтай "Жэби" хар салхи нүүрлэж, сүүлийн 25 жилийн турш тохиогоогүй хамгийн аймшигтай шуурга болж байгаа талаар “Know Files” мэдээлжээ.
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ иргэддээ хүчтэй хар салхинаас урьдчилан сэргийлж, нүүлгэн шилжүүлэх арга хэмжээнд бэлтгэхийг уриалсан талаар "Daily Mail" мэдээлжээ. Гал, гамшгийн менежментийн агентлагаас Японы баруун болон төв хэсэгт оршин суудаг 1.19 сая хүнийг нүүлгэн шилжүүлэх зөвлөгөө өгсөн бөгөөд үүнээс 16 мянга гаруй хүнийг зайлшгүй нүүлгэн шилжүүлэх шаардлагатай талаар мэдээлсэн байна.
Маш их хүчтэй "Жэби" хар салхи ихээхэн хохирол учруулж буй аж. Тухайлбал, газрын тос зөөвөрлөдөг 2591 тонн усан онгоцыг хөмөрчээ. Тус онгоцны хамгаалагчийн мэдээлснээр, тухайн үед онгоц хоосон байсан тул хэн нэгэн хүн бэртэж гэмтээгүй байна. Осакагийн Кансай олон улсын нисэх онгоцны буудлын нислэгийн зурвас үерт автжээ.