Урт амралт урт наслуулдаг

Урт амралт урт наслуулдаг

Мюнхенд болсон Европын кардиологийн нийгэмлэгийн конгрессд илтгэл тавьсан эрдэмтэд амралтаа уртаар авдаг хүмүүс хэт ажилладаг буюу богино амардаг хүмүүсээс илүү насалдаг гэж танилцуулав. Хельсинкийн их сургуулийн профессор Тимо Страндберг “Эрүүл амьдрах дэглэм болон сайн хоол хүнсээр ажлын хэт ачаалал буюу амралтгүй ажилласнаа нөхөж болно гэж бодох хэрэггүй.

Амралт бол стрессээс ангижрах, зүрхний эрүүл мэндээ сайжруулах үр дүнтэй арга болохыг ялангуяа, эрчүүдийн байдлаас харж болно” гэжээ. ДЭМБ-ын судалгаанаас үзэхэд зүрхний шигдээс, цус харвах, зүрхний дутагдал зэрэг зүрх судасны өвчлөл дэлхийн хэмжээнд үхлийн нэгдүгээр шалтгаан болдог. Жил бүр энэ өвчнөөр 17 сая хүн нас бардаг аж. Ийм өвчлөлийн гол шалтгаан нь стресс, буруу хооллолт, хөдөлгөөнгүй амьдрал, муу зуршил зэргээс үүсдэг цусны даралт нэмэгдэх үзэгдэл юм.

Страндберг болон түүний хамтрагчид Финландын нийслэлд амьдардаг 1200 баян бизнесмений амьдралын хэв маягийг 50 орчим жил ажиглаж, зүрх судасны системийн эрүүл мэнд ба нас баралтын уялдааг нээсэн байна. Судлаачид туршилтад оролцогсдыг хоёр бүлэгт хувааж, нэг бүлэгт нь эрүүл амьдрахуйн зөвлөгөө болон холестерин, цусны даралтаас сэргийлэх эм өгчээ. Харин үлдсэн хэсэг нь хуучин хэвээр амьдарч байв.

Эхэндээ гаднын оролцоо эрүүл мэндэд сайнаар нөлөөлж буй үр дүн гарсан гэнэ. Зүрхтэй холбоотой асуудал 46 хувиар буурч, биеийн ерөнхий байдал мэдэгдэхүйц сайжирчээ. Гэтэл цаашдын ажиглалтаар санаандгүй уялдааг илрүүлж, хамгийн гол нь 30 жилийн турш тусламж авсан бүлгийнхний нас баралтын тоо хуучнаараа амьдрагсдынхаас давсан байна. Цаашлах тусам энэ ялгаа нэмэгдсэн тул эрдэмтэд хэвийн бус үзэгдлийн учрыг олохын тулд оролцогсдын амьдралын хэв маягийг судалж эхэлжээ.

Ингээд эхний бүлгийн бизнесменүүдийн дунд нас баралтын тоо өндөр байгаа шалтгаан нь тэд нийт оролцогчоос дунджаас бага хугацаагаар амарчээ гэж дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл, хэт хөдөлмөрлөх тусам дундаж наслалт багасаж, зүрх судасны өвчлөлөөр нас барах түвшин нэмэгддэг аж. Жишээ нь, жилдээ гурван долоо хоног хүрэхгүй амардаг эрчүүдийн дунд бүтэн сар амрагсдаас нас баралтийн түвшин 37 хувь дээгүүр байжээ. доктор Страндберг “ажиглалтаас үзэхэд бага амарсан эрчүүд бусад оролцогсдоос бага унтаж, илүү ажиллаж байсан.

Өндөр стресс тэдний эрүүл амьдралын хэв маягийг үгүй хийсэн бололтой. Түүнээс гадна биеэ үргэлж хэвийн түвшинд барих чармайлт нь тэднийг стресстүүлж байсан байх” хэмээн тайлбарлав. “Гэхдээ хоолны дэглэм барьж, хорт зуршлаас татгалзах нь насыг богиносгоно гэсэн үг биш. Харин илүү амарч, стресстэй тэмцэх нь эрүүл амьдралын хэв маягийг улам үр дүнтэй болгоно” гэж тэрбээр зөвлөсөн байна.

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419