Цэцэрлэгийн нээлтийн ёслолд хагас нүцгэн бүсгүй шонтой бүжиглэжээ
БНХАУ-ын баруун хэсгийн Шэньчжэнь мужид үйл ажиллагаагаа явуулах “Хиншахуй” гэх цэцэрлэгийн нээлтэд оролцсон хүүхдүүд болон эцэг, эхчүүд "шоконд" орсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Учир нь цэцэрлэгийн нээлтийн ёслолд хагас нүцгэн бүсгүй олны өмнө шонтой бүжиг бүжиглэсэн аж. Хятадад шонтой бүжиг ихээхэн дэлгэрээд буй бөгөөд охид, залуус олноороо хичээллэх болсон.
Эцэг, эхчүүд шонтой бүжиглэж буй эмэгтэйн хэд хэдэн зургийг нийгмийн сүлжээнд байршуулж “Шоконд оруулсан нээлт байлаа. Цэцэрлэгийн удирдлагууд ч их бэлджээ” гэсэн бол өөр нэг эцэг “Энэ хэний санаа байв аа. Гайхлаа. Хүү минь тэр эмэгтэй рүү харж ч чадахгүй миний хажууд сууна” гэж бичжээ.
Нэгэн хэрэглэгч “Цэцэрлэгийн дарга юу гэж бодож байгаа бол. Мэдэхийг их хүсч байна. Энэ төрлийн бүжиг цэцэрлэгийн нээлтэд тохиромжгүй мэт” хэмээн даажигнасан аж.
“Боу” гэх боловсролын байгууллага шонтой бүжиглэгчийг нээлтийн ёслолд оролцуулсан цэцэрлэгийн удирдлагыг халж, мөрдөн байцаалт явуулж, эцэг эхээс уучлалт гуйхыг шаардлаа.