Азийн допингийн холбооноос П.Орхоны медалийг хурааж авахаа мэдэгджээ
"Жакарта-2018" Азийн зуны спортын XVIII наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд алтан медалийн эзэн болсон П.Орхоны допингийн шинжилгээ эерэг дүнтэй гарчээ.
Тодруулбал, түүнээс авсан шинжилгээгээр олон улсад хориглож ирсэн “станозол” гэх бодис А болон Б сорьцноос илэрсэн байна. Уг бэлдмэлийг WADA-аас бүх цаг үед хориглосон бөгөөд АНУ-д морин уралдааны үеэр ашигладаг хамгийн хүчтэй сэргээшийн бэлдмэл ажээ.
Энэ асуудлаар Монголын чөлөөт бөхийн холбоо, Азийн допингийн холбоотой цахим хурал хийжээ. Энэ үеэр П.Орхон “Би допинг хэрэглээгүй, санаатайгаар ийм зүйл хийсэн. Надад нотлох баримт бий” гэсэн боловч Азийн допингийн холбооноос түүний медалийг хурааж авах тухай мэдэгдсэн байна.