Чанараа өсгөхийг үнийн уналт шаардаж байна

Чанараа өсгөхийг үнийн уналт шаардаж байна

“Хэрэглэгч хаан” гэдэг зах зээлийн зарчмын дагуу манай олборлогчид худалдан авагчийнхаа хүслийг дагаж байна. Монголын нүүрсний цорын ганц гээд хэлчихэд бараг буруудахгүй худалдан авагч болох БНХАУ утаатай “дайн” зарласныг бид мэднэ. Эдийн засгийн хөгжлөөрөө дэлхий дахиныг гайхшируулж буй Хятад Улс агаарын бохирдол гэх аюулын харангатай нүүр тулаад удсан. Тиймээс иргэдээ эрүүл, аюулгүй орчноор хангах, эх дэлхийн өмнө хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэхийн тулд их гүрэн ногоон хувьсгалыг зоригтой хэрэгжүүлж байгаа.

Хятадын төр бүр өнгөрсөн оноос утаа “үйлдвэрлэгч”-дэд төмөр нүүрээ харуулж эхэлсэн. Ялангуяа, ган, нүүрсний салбарынхныг хайр найргүй хааж, хязгаарлах болсныг дуулсан байх. Тэгвэл утааны эсрэг ээлжит шийдвэрээ өнгөрсөн долдугаар сард танилцууллаа. Тухайлбал, Хятадын гангийн түшиц Хэбэй мужийн гангийн үйлдвэрийн тоог 2020 он гэхэд хоёр дахин бууруулж, 30-д хүргэнэ.

Мөн нүүрсийг чанараар нь ангилан, ялгах бодлогоо үргэлжлүүлэхээ мэдэгдэв. Ийн манай “хэтэвч” болох Хятад улс чанараа өндөрсгөж байна. Худалдан авагчаа дагаад бид ч нүүрсний чанар, стандартаа сайжруулахаас өөр аргагүй. Тиймээс Монголын нүүрс олборлогчид дуу дуугаа авалцан нүүрс баяжуулах үйлдвэрийн ажлыг эхлүүлцгээсэн юм. Монголын нүүрсний хамгийн том олборлогч, төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани дотоодын компаниудтай хамтран баяжмал гаргах судалгааны ажил эхлүүлжээ. Харин Нарийнсухайтын бүлэг ордод үйл ажиллагаа явуулж буй SouthGobi Sands, “Өсөх Зоос”, МАК-ийн үйлдвэрийн төслүүд амжилттай урагшилж байна. МАК-ийн үйлдвэр бараг дууссан бол “Өсөх зоос” компанийнх дунд шатандаа явна. Гэхдээ бид нүүрсээ түүхийгээр нь зарж байснаас нэмүү өртөг шингээн, боловсруулж байсан туршлагаар нимгэн.

Үнэнийг хэлэхэд, баяжуулах нь бүү хэл түүхий нүүрсээ ч хүссэн хэмжээндээ хүртэл борлуулж чаддаггүй. Бас байсхийгээд л Монголын нүүрсний экспортод сорилт тулгарчихна. Энэ өдрүүдэд гэхэд нүүрсний экспортын гол “судас” болох гашуунсухайт боомтод автомашины 100 гаруй километр урт цуваа үүссэнийг та дуулсан байх. Уг нь нүүрсээ түүхийгээр нь бус баяжуулах бидний хүсэл бараг 20-иод жилийн өмнөөс эхэлсэн. Гэвч “Энержи ресурс”-ийг эс тооцвол нүүрс экспортолдог энэ олон компаниас нэг нь ч баяжуулах үйлдвэр барьж чадаагүй. Уг нь нүүрс баяжуулах нь уурхайн амнаас түүхий эд борлуулахтай адилгүй. Нарийн технологи, чадварлаг боловсон хүчин нэхэхээс гадна тухайн үйлдвэрийг амилуулах эрчим хүч, усан хангамжийг давхар шийдэх хэрэгтэй болно. Боловсруулах үйлдвэрийн хаягдал нь хүртэл бодолцох хэрэгтэй нэг хүчин зүйл болдог.

• Хятадын гангийн түшиц Хэбэй мужийн гангийн үйлдвэрийн тоог 2020 он гэхэд хоёр дахин бууруулж, 30-д хүргэнэ.

• Мөн нүүрсийг чанараар нь ангилж, ялгах бодлогоо үргэлжлүүлэхээ мэдэгдлээ.

• Манайд нүүрс боловсруулах ердөө ганцхан үйлдвэр амжилттай ажиллаж байгаа.

Гэтэл манайд ердөө ганцхан компани эдгээр сорилтыг цогцоор нь шийдэж, бүрэн хэмжээний боловсруулах үйлдвэр амжилттай ажиллуулж байна. Тиймээс баяжуулах үйлдвэр байгуулахаар зорьж буй компаниудад ч зарим сорилт тулгарсаар байгаа аж. Монголын баялгийн үүц болсон Өмнийн говьд үйлдвэр байгуулахад ус, цахилгаангүйн гачлан бий. Өнөө хэр энэ бүс нутагт ус болон эрчим хүчний хангамжийг найдвартай шийдэж чадаагүй. Эрчим хүчийг гэхэд өдгөө бусдаас гуйж, амь залгуулж буй. Усан хангамж ч ялгаагүй Өмнийн говьд шийдлээ хүлээсээр байна. Тухайлбал, “Өсөх зоос” компанийн баяжуулах үйлдвэрүүдийг бүрэн ашиглалтад оруулахад цахилгаан эрчим хүчний дутагдалтай нүүр тулжээ. Тиймээс БНХАУ-аас импортлохоор хэлэлцэж буйг эх сурвалж мэдээлэв.

Харин жилд нэг сая тонн нүүрс угаах хүчин чадалтай үйлдвэр байгуулаад буй МАК компани нүүрс баяжуулахдаа гүний бус үерийн үеэр хуримтлагдсан нэг сая шоо метр усыг эхний жилүүдэд ашиглахаар төлөвлөж байна. Түүнчлэн төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани ч ус хэмнэх технологийн шийдлийг эрэлхийлж байгаа аж. Уг нь тус компанийн Цанхийн зүүн уурхайг түшиглэн барих үйлдвэрийн ТЭЗҮ гэхэд одоогоос бараг долоон жилийн өмнө бэлэн болсон. Гэвч өнөөг хүртэл бодит ажил болоогүйгээс олон жилийн өмнөх ТЭЗҮ өдгөө хуучирч, тооцоо судалгааг дахин хийхэд хүрчээ. Хэдийгээр хувийн хэвшлийн компаниуд нүүрсний чанар, үнэ цэнийг нэмэгдүүлэхээр зорьж байгаа ч сорилт бэрхшээл мундахгүй байна. Бас Монголын нүүрсийг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгох энэ санаачилгыг хувийн хэвшлийн компаниуд түүчээлж, үлгэр дуурайл болсоор байна.

Гэхдээ нүүрс борлуулагчдад цаг тун бага үлдчихээд байгаа. Учир нь олон улсын шинжээчдийн нэгдсэн тооцоогоор нүүрсний үнэ ирэх оны дунд үеэс унаж эхлэх төлөвтэй. Энэ нь компаниудын ашигт ажиллагаанд нөлөөлж, хөрөнгө оруулалтыг нь хязгаарлана. Бас нүүрсний салбарыг чиглэх хөрөнгө оруулагчид, банк санхүүгийн байгууллагын сонирхолыг ч бууруулна. Ийм түүх ч бий. 2010 оны эхээр нүүрсний үнэ тэнгэрт хадаж байхад баяжуулах үйлдвэрийн цөөнгүй төсөл эхлүүлсэн ч үнийн шуургатай нүүр тулаад, хэдэн жил гацсан. Тиймээс үнийн уналтаас урьдаж, чанар, үнэ цэнээ ахиулах шаардлага хувийн болон хувьсгалийн компаниудад тулгарч байна. Олон улсын зах зээл дэх үнийн уналтыг бид хойшлуулж чадахгүйгээс хойш цаг хугацаатай уралдан ажлаа урагшлуулах боломж олборлогчдын гарт бий.

Эх сурвалж: zgm.mn

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419