Бага хэмжээний архи ч хор нөлөөтэйг тогтоов

Бага хэмжээний архи ч хор нөлөөтэйг тогтоов

Архийг маш бага хэмжээгээр хэрэглэсэн ч эрүүл мэндэд хор учруулж, зүрх, хорт хавдар болон золгүй тохиолдлоор нас барах магадлалыг мэдэгдэхүйц нэмэгдүүлдэг нь тогтоогдлоо. НҮБ-ын мэргэжилтнүүдийн Lancet сэтгүүлд нийтэлсэн өгүүлэлд дэлхий даяар архины улмаас жилдээ гурван сая хүн амиа алддаг гэжээ.

Вашингтоны их сургуулийн судлаач Эммануэла Гакиду “Бид энэ сэдвээр өргөн хэмжээний өгөгдөл цуглуулсан. Ингээд архи, согтууруулах ундаа нь огт хэрэглэхгүй тохиолдолд хор хөнөөлгүй гэдгийг мэдэгдэж байна. Ганц, хоёр хундага архи эрүүл мэндэд тустай гэдэг домог мэт яриа огт худал” хэмээн мэдэгджээ.

Сүүлийн арван жилд шинжлэх ухааны сэтгүүлүүдэд олон судалгааны өгүүлэл нийтлэгдсэнээс үзэхэд архийг ямар ч хэлбэрээр хэрэглэх нь аль нэг эрхтэнд үүссэн хорт хавдартай холбоотой байдгийг нотолжээ. Жишээ нь, 2010 онд эрдэмтэд шар айргийг их хэмжээгээр уудаг хүний ходоодонд хорт хавдрын явц түргэсдэгийг нээсэн байна. 2013 онд спирттэй ундаа болон хөхний хорт хавдрын уялдааг тогтоов. Түүнчлэн архи, тамхийг хослуулан хэрэглэх нь спиртийн өмөн үүг өдөөх чанарыг нэмэгдүүлдгийг нотолжээ.

Гакидугийн хэлснээр олон судлаач үүний эсрэг зүйл буюу шар айраг, дарсыг бага хэмжээгээр хэрэглэдэг хүмүүс нь архаг архичид төдийгүй огт уудаггүй хүмүүсээс урт насалдаг хэмээн бичдэг аж. Иймэрхүү нотолгоо, нийтлэл эмч нарын дунд ихээхэн маргаан дэгдээдэг боловч нэг тийш болгон тайлбарлаж чадалгүй өдий хүрсэн. НҮБ-ын ивээл дор ажилладаг Гакиду болон түүний хамтрагчид дэлхийн 195 орны 25 жилийн статистикт тулгуурлан дээрх нотолгоог хамгийн өргөн хүрээнд нягталж үзсэн байна. Эрдэмтэд уг төслөөр архи эрүүл мэнд болон аль нэг улс үндэстэнд хэрхэн нөлөөлдөг 1500 орчим шинжлэх ухааны судалгааг нэгтгэн дүгнэжээ.

Тэдгээрийг жишиж үзсэний үр дүнд НҮБ-ын мэргэжилтнүүд дэлхий дээр нийт хэдэн хүн архи уудаг болон галт ус хэр олон хүний амийг хөнөөдөг талаар тоо баримт гаргасан аж. Энэ тооцооноос үзэхэд дэлхийн хүн амын дөрөвний нэг нь архи уудаг буюу ууж үзсэн бөгөөд нийт тоо нь хоёр тэрбум болж байна. Сонирхолтой нь, уудаг эрэгтэйчүүдийн тоо эмэгтэйчүүдийнхээс үл ялиг илүү буюу нийт уугчдын 63 хувийг эзэлдэг гэнэ.

Хамгийн их уудаг газар бол Европ бөгөөд Данид эрэгтэйчүүдийн 95 хувь төдийгүй эмэгтэйчүүдийн 95 хувь нь спиртийн ундаа амсаж үзсэнээ хүлээжээ. Мөн Норвеги, Герман, Польш, Франц улс үүнээс нэг их дутахгүй. Олонхын боддогчлон ойрх дорнодын мусульман шашинт орнуудад спиртийн ундааг хамгийн бага хэрэглэдэг. Доктор Гакидугийн багийн тооцоолсноор жилдээ манай гараг архийг хэтрүүлэн хэрэглэсний улмаас гурван сая орчим хүнээ алддаг байна.

Үүнээс 16-49 насны эрчүүд уг хорт зуршилд хамгийн их хохирдог бөгөөд энэ насныхны үхлийн аравны нэг нь архинаас шалтгаалдаг аж. Гэхдээ Европ илүү уудаг атлаа архины улмаас нас баралтын тоогоор дэлхийд тэргүүлдэггүй агаад Африк ба хуучин Зөвлөлтийн БНУ-ууд толгой цохидог байна. Муу зэрэглэлийн нэгдүгээр байрт 100 мянган хүн тутмын 140 нь архины нөлөөнд амиа алддаг гэсэн статистиктай лесото улс бичигджээ. Хоёрдугаарт Орос, гуравт нь Төв Африкийн БНУ, дөрөвт Украйн байгаа бол Латви, Литва, Казахстан, Беларус дараалсан байна. Гакиду “Эдгээр орнууд манай статистикийг маш анхааралтай үзэж, иргэд архины дуршлаа дарах буюу бүрэн татгалзахад туслах цогц арга хэмжээ авах шаардлагатай” гэж онцлон өгүүлжээ.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419