Ливийн нийслэл Триполи хотноо байрлах шоронгоос олон зуун хоригдол оргосон талаар "CNN" агентлаг мэдээллээ.
"Ойролцоогоор 400 гаруй хоригдол оргосон" хэмээн цагдаагийн газраас уламжлав. Хоригдлууд үймээн дэгдээсэн ба цагдаагийнхан шоронгийн байранд нэвтрэхээс урьтаж, оргосон байна. Олон зуун хоригдлууд шоронгийн харгалзагчдыг хүндээр гэмтээсэн гэнэ.
Шоронгоос оргосон хоригдлуудыг орон даяар эрэн сурвалжиж, иргэдийг цагдаагийн байгууллагатай хамтран ажиллахыг уриаллаа.
Ливийн удирдагч Муаммар Каддафи 2011 онд Засгийн эрхээс бууж, ард түмнийнхээ гарт амиа алдсан түүхтэй. Тус улсад дэгдээд буй иргэний дайн туйлдаа хүрээд буй юм.
НҮБ-ын элч нар Триполи хотноо ажиллаж, иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлсээр байна.