200 жилийн түүхтэй шинжлэх ухааны томоохон байгууллага болох Бразилийн үндэсний музейн барилга галд өртжээ. Гал сөнөөгчид музейн гол байгууламжид гарсан галыг унтраахаар тэмцэж байна. Рио Де Жанеро хотноо байрлах уг музейд 20 сая орчим үнэт үзмэр хадгалагддаг юм.
Португалийн эзэн хаан IV Хуан (Juan IV)-ы зарлигаар 1818 онд баригдаж байсан тус музейд хэрхэн гал гарсныг одоогийн байдлаар тогтоогоогүй байна.