Өнөө өглөө хичээлийн шинэ жил эхэлж, хүүхдүүд сургууль цэцэрлэгтээ явах ёстой ч гэртээ өнжиж байна. Тодруулбал, үйлдвэрчний эвлэлийн хороотой зарим сургууль, цэцэрлэгийн багш нар ажил хаяжээ.
Зарим сургуулиуд хэвийн ажиллаж байгаа талаар эх сурвалж мэдээлэв. Мөн Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийт цэцэрлэгийн 50 хувь нь ажил хаялтад нэгдсэн байна. Ажил хаяж байгаа багш нарын хувьд хугацаагүй ажил хаялт зарлаж байгаагаа дуулгажээ. Харин өнөөдөр үйлдвэрчний эвлэлүүд нь хуралдах товтой байна.