Өнөөдөр 2018 -2019 оны хичээлийн шинэ жил эхэлж байна. Засгийн газраас багш нарын цалинг хичээлийн шинэ эхэлж буйтай холбогдуулан 12 хувиар нэмэгдүүлсэн. Гэвч багш нарын асуудал эрхэлсэн Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас цалингийн нэмэгдлийг ихэсгэхийг шаардаж, хугацаагүй ажил хаялт зарлана гэдгээ өнгөрсөн амралтын өдрүүдэд мэдэгдсэн.
Энэ хүрээнд Нийслэлийн хэмжээнд нийт 12 Ерөнхий боловсролын сургууль ажил хаяж байгаа талаар БСШУСЯ-наас мэдээлэв. Ажил хаялтад, Баянгол дүүргийн 93-р сургууль, Эрдмийн өргөө, Баянзүрх дүүргийн 79, 92, 97, 102, Амгалан сургуулиуд, Хан-Уул дүүргээс 18,26, 34, 41, 114 дүгээр сургуулиуд ажил хаялтад нэгдээд байна.
Мөн Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” сургууль 40 хувийн ажил хаялттай байгаа аж. Өнөөдөр Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос ажил хаялтын талаар мэдээлэл хийх тов зарлаад буй. Харин салбар яамны зүгээс ямар арга хэмжээ авах нь одоогоор тодорхойгүй байна.