Америкийн Флорида мужид иргэний онгоц АНУ-ын Агаарын цэргийн хүчний баазын нутаг дэвсгэрт унаж сүйрчээ. Сүйрлээр дөрвөн хүн амиа алдсан байна. “Fox News” телевизийн мэдээлснээр “Beechcraft B60” онгоц Охайо мужаас Эглин цэргийн баазын нисэх буудлыг зорин хөөрчээ.
Сүйрлийн шалтгааныг тодруулахаар албаныхан ажиллаж байгаа аж. Үүний өмнө нь Америкийн Жоржиа мужид хөнгөн моторт онгоц осолдож дөрвөн хүн нас барж байсан билээ.