Олон Улсын Сансрын Станц /ОУСС/ ажиллаж буй хоёр сансрын нисгэгч хүчилтөрөгч алдагдаж байсан 2 мм хэмжээтэй цоорхойг илрүүлж, амжилттай нөхсөн талаар “НАСА” мэдэгдлээ. Хяналтын самбарын тусламжтай станцын агаарын даралт буурч буйг тогтоосон гэнэ.
/ОУСС/-д нийт зургаан сансрын нисгэгч ажиллаж байна. “Дээрх үйл явдлын үеэр үүрэг гүйцэтгэж буй сансрын нисгэгчдийн эрүүл мэнд, амь нас хохироогүй. Сансрын станцын үйл ажиллагаанд догогдол үүсээгүй” гэдгийг “НАСА” баталжээ.
Цоорхой үүссэн шалтгааныг албаныхан “Сансрын хог хаягдалтай станц мөргөлдсөн” гэж тайлбарлав.
Ойролцоогоор 23,000 орчим хог хаягдал дэлхийн тойрог замд эргэлдэж байдаг гэнэ. Сансрын хөлөг болон хиймэл дагуулын дээрх хилтэрхийнүүд цагт 28,000 км/цагийн хурдтай эргэлддэг байна.