Хичээлийн шинэ жилийн нээлтийг маргааш 14:00 цагт болгон хойшлууллаа
Энэ жил есдүгээр сарын 1-н маргааш буюу бямба гаригт р тохиож байна. Гэсэн хэдий ч хичээлийн шинэ жилийн нээлт есдүгээр сарын 1-нд болно хэмээн салбарын сайд нь онцолсон. Энэ тухай БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “Есдүгээр сарын 01-ний өглөө усархаг бороотой байна гэсэн цаг агаарын мэдээлэл ирсэн. Тиймээс хичээлийн шинэ жилийн нээлтийг есдүгээр сарын 1-ний 14.00 цаг болгож хойшлуулах шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг сургуулийн удирдлагуудад хүргүүлсэн. Есдүгээр сарын 1-нд хичээл орохгүй хичээлийн шинэ жилийн нээлт буюу эрдмийн баяр болно.