Индонезийн Жава аралд амьдардаг Рапи Ананда Памункас гэх хоёр настай хүү хэвлэлийн баатар болж буй талаар “www.thesun.co.uk” сайт мэдээллээ. Учир нь хүү томчуудаас дутахааргүй ТАМХИ сайн татдаг байна.
Рапи хүү өдөрт 40 ширхэг тамхи татдаг гэнэ. Тэрбээр хоёрын өмнөөс тамхи татах болсон ба өдрөөс өдөрт татдаг тамхины тоо нь ихсэх болжээ.
Мэргэжлийн эмч нар “Ийм бага наснаасаа тамхи хэтрүүлэн хэрэглэх нь эрүүл мэндэд нь сөрөг нөлөөтэй. Эртхэн муу зуршлыг нь дарахгүй хүү ирээдүйд тархины хорт хавдраар ч өвчлөх эрсдэлтэй” хэмээн мэдээлэв.
Рапигийн ээж Марути “Хүү минь тамхи татах үедээ жаргалтай байдаг” хэмээн ярьжээ.