АНУ-ын Батлан хамгаалахын сайдын Ази-Номхон далайн бүс нутгийн асуудал эрхэлсэн туслах Рэндалл Шривер Энэтхэгийн эсрэг хориг тавьж магадгүй байгаа талаар ярьжээ. Тус улс Оросоос зэвсэг худалдаж авах учир хориг тавьж байгаа аж. Эцсийн шийдвэрийг АНУ-ын Ерөнхийлөгч гаргах ёстой гэж Рэндалл Шривер ярьсан байна. “Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэг улс Оросоос шинэ зэвсэг техник худалдаж авахыг харвал хориг тавихыг үгүйсгэхгүй” гэж тэрбээр хэлжээ.
Мөн Вашингтон Нью-Делиг Оросын зенитийн пуужингийн цогцолбор “С-400”-г худалдаж авна гэхээс түгшиж байгааг АНУ-ын Батлан хамгаалахын сайдын туслах ярьжээ.
Энэтхэг улс энэ оны сүүлч гэхэд гэрээ байгуулвал “С-400”-г 2020 онд нийлүүлнэ гэдгээ ОХУ мэдэгдсэн байна.