А: Та бага байхдаа өөрийн гэсэн машины компанитай болно гэж мөрөөддөг байсан уу?
Б: Би уралдааны халуун цэг дээр өсөж төрсөн. Надад "Ferrari"-ын уралдаан болоод "Lamborghini"-ын ирээдүйг шийдэх хүндтэй хариуцлага оногдсонд асар их талархаж өөрийгөө азтайд тооцож явдаг.
А: Та анх яаж Ferrari-д ажиллаж эхэлсэн бэ?
Б: Их энгийн л дээ. Би их сургуулиа төгсөөд "Ferrari"-руу өөрийнхөө мэдээллийг явуулсан. Дараа нь би ажилд орсон.
А: Та уралдааны ертөнцөд байсан үе ээ санадаг уу?
Б: Би амьдралынхаа 23 жилийг үүнд зориулсан. Миний хувьд энэ бол мартагдашгүй дурсамж. "Ferrari" үргэлж миний хувьд үнэ цэнэтэй байх болно. "Formula 1" миний биеийн салшгүй нэг хэсэг мэт болсон. Гэсэн ч би "Lamborghin"i дахь өөрийн дараагийн зорилт, ажлуудыг хийх л болно. Зүгээр л миний хувьд Ferrari болон уралдааны ертөнц үргэлж хадгалагдсаар байх боловч энэ нь би өөр бизнест хөл тавихгүй гэсэн үг биш юм.
А: Уралдааны баг удирдах, машины компани удирдах хоёр юугаараа ялгаатай вэ?
Б: Тэдний ирээдүйгээр төлөвлөх, харах байдал нь их өөр. Уралдаанд ногоон туг харсан л бол уралдаанаас шууд хасагддаг. Ямар ч өршөөл байхгүй. Түрүүлж чадаагүй л бол шууд ялагддаг. Харин бизнест тийм тодорхой дүрэм журам байдаггүй.
А: Та спорт цахилгаан машин үйлдвэрлэх үү?
Б: Цахилгаан? Үгүй.
А: Тэгвэл цахилгаан "Lamborghini"?
Б: Бид нар энэ талаар авч хэлэлцэж байгаа. Одоо ид эрэлт хэрэгцээ нь өсөөд байгаа шүү дээ. Энэ талаар 10 жилийн дараа л бодитой ажил хийх төлөвтэй байна.
А: Өнөө үед хаа сайгүй л тансаг машинууд харагдах болж. Зах зээл ханасан байх гэж та бодож байна уу?
Б: Бид үүнийг баттай хэлж мэдэхгүй.
А: Бүх цаг үеийн таны хамгийн дуртай уралдаач хэн бэ?
Б: Michael Schumacher. Түүний гүйцэтгэл, шинэлэг байдал нь гайхалтай. Тэр хэний ч хийгээгүй зүйлсийг хийж бусад нь түүнийг нь туршиж үздэг байсан.
А: Танд хэрвээ боломж олдвол өөрөөр хийх байсан зүйл байгаа юу?
Б: Надад ахиад өөрөөр хийх боломж олдсон ч би яаг л өмнөхтэйгөө адилхан замаар алхах байсан. Цаг хугацаа өнгөрөх тусам бид илүү хөгжиж өнгөрснөөсөө дэвшдэг. Lamborghini ч бас тэгэх болно.
Эх сурвалж: cardoctor.mn