АН ардчиллыг хамгаалахаа больжээ

2018-08-30, 09:49 Улс төр 1,301 2
АН ардчиллыг хамгаалахаа больжээ

Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт  нөхөн сонгууль хийх  УИХ-ын тогтоол хууль  зөрчсөн гэх  МАН-ын захиалгат шийдвэрийг Цэц  гүйцэлдүүлсэн нь   иргэдийн  сонгох, сонгох  эрхэд шууд халдсан үйлдэл болсон. Гэтэл ардчилал, хүний эрхийг хамгаалахаа илэрхийлдэг  АН ганц  ч үг ганхийсэнгүй. Нөхөн сонгуульд оролцохоо илэрхийлж Сонгуулийн ерөнхий хороонд хандсан улс төрийн намуудаас МАХН, ИЗНН-аас бусад нь мөн л дуугарсангүй. Мөн л улс төрийн хоронд “хордсон” намууд дүр эсгэцгээж байсан бололтой юм.

Уг нь улс төрийн намын гол зорилго бол  улс төрийн сонгуульд оролцох гэж тодорхойлдог. Гэтэл Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “42 дугаар тойргийн нөхөн сонгууль ач холбогдол өгөхөөр сонгууль биш. Нэгэнт хийнэ гэж зарласан болохоор нь л  оролцохоо илэрхийлж байсан” гэж  хэвлэлд  ярьжээ. Дарга нь ингэж ярина  гэдэг  бол  нам  ийм байр суурьтай байна  гэсэн үг. Ардчиллыг  хамгаална, сахиулна гэж ярих нь энэ намын  сонгуулийн лоозон, хоосон  PR  юм.

Монгол хүнд Үндсэн хуулиар олгогдож,  баталгаажсан  хамгийн чухал эрх нь  сонгох, сонгогдох эрх.  Сонгуульд оролцсоноор  өөрийн төлөөллөөр дамжуулан төрийн эрх  барих  эрх хэрэгжиж байгаа юм. Харамсалтай нь Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн сонгогчдын энэ эрхийг МАН-ынхан  Цэцтэй хамжиж байгаад  хаачихлаа.  Түүнийгээ “Төрийн албан хаагчдын нэр дэвших эрхийг зөрчсөн тул  түдгэлзүүлсэн” гэж тайлбарласан. Үнэндээ бол  нэг намын дарга нь нөгөө намынхаа даргаас айсных юм. 

Тодруулбал, Ардын намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ашиг сонирхол зөрчигдсөн хэрэг. АН ганц ч үг дуугараагүй нь   монголчууд  тус  намыг улс  төрийн МАНАН-д ууссан гэж ярьж, бичдэг нь үнэн болохыг  баталж өглөө.   Ардчилсан  намынхан ямар үед дуугардаг вэ гэвэл, албан тушаал, ашиг хонжооны талбарт л дуугарч байна. Тухайлбал,  ЗТХЯ-нд гарсан хүн амины хэргийг улс төрийн шоу болгон хэвлэлийн хурал зарлаж байв. Төмөр замд гарсан ослын тухайд ч адил.  Боломж гарсан дээр өрсөлдөгч намаа баалах,  муухай харагдуулж  харлуулах гэж  тэр. Харин хөгжлийн тухай, нөхцөл байдлыг  яавал засч болох талаар юу ч яриагүй. Гэхдээ АН-ын гишүүд бүгд ийм биш.

Шударга, хэлэх гэснээ хэлчихдэг  гишүүд бий,  гэхдээ  цөөхөн. Өнөөдөр  УИХ-д сууж буй есөн гишүүнээс Лу.Болд гишүүн гадаадад томилолттой, Д.Мурат гишүүн хувийн асуудлаасаа болоод сэтгүүлчдээс зугтаж яваа.  Бусдаас нь  “Нөхөн сонгуулийг түдгэлзүүлсэн Цэцийн шийдвэр иргэдийн сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн, эсэх талаар юу бодож байгааг нь  тодруулахад   хоёроос бусад нь хариу өгсөнгүй. Ж.Батзандан гишүүн “42 дугаар тойрогт нөхөн сонгууль зарласан нь хууль зөрчсөн гэж   Цэц  нэг иргэний мэдээллийн дагуу  шийдвэр гаргасан нь өөрөө Үндсэн хууль  зөрчиж байна.  Учир нь төрийн албан хаагч  нэр дэвших тухай хуулийн  заалт нь зөвхөн сонгуулийн жил хэрэгждэг. 

Нөгөө талаас иргэдийн сонгох, сонгогдох  эрхийг хувийн хэвшилд ажиллаж байна уу, төрд ажиллаж байна уу гэдгээс хамаарч тогтоох нь хууль зөрчсөн үйлдэл.  Цэц Үндсэн хуулийн  суурь зарчимд тулгуурлаж бус  салбар хуулийн бараг Үндсэн хуулийг зөрчсөн заалтаар шийдсэн  нь буруу. Энэ бол улс төрд үйлчилсэн шийдвэр. Цэц Үндсэн хуулийг биш  улс төрчдийг хамгаалдаг,  улс төрийн бүлэглэлд үйлчилдэг болжээ” хэмээн үзэж байна. Тэгвэл Б.Пүрэвдорж гишүүн “Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн сонгуулиас нэг хүн үхтлээ айж байгаа. Тэр хүн бол Ардын намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх. Тэр хүн нөхөн сонгууль хийлгэхгүйн төлөө бүх хүчээрээ зүтгэлээ. Цэц түүнийг нь хэрэгжүүллээ” гэв. 

42 дугаар тойргийн нөхөн сонгуульд  АН-аас нэр дэвших хамгийн магадлалтай хүмүүсийн нэг  Хэнтий аймгийн Засаг дарга асан Ж.Оюунбаатарын хувьд  “ Эрх баригч намынхан  нөхөн сонгуулийг анх зарлахдаа л хийлгэхгүй гэдгээ давхар зарласан. Түүгээр нь боллоо. Энэ нам ард түмний эрх ашгийг  дээдлэх, тэдний сонгох, сонгогдох эрхэд хүндэтгэлтэй хандах, шударга ёсыг хэрэгжүүлэх  ганц ч бодлого, шийдвэр  гаргаж чадахгүй гэдгээ харууллаа” хэмээн байр сууриа илэрхийлж байна.

Хэнтий аймгийн 42 дугаар тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн асан Д.Гантулга  эмэгтэй хүнд хүч хэрэглэсэн гэх хэргийн улмаас  өөрийн хүсэлтээр  огцорсон. Хүнээ солиод цааш явъя гэтэл нь  Ардын нам  Цэцтэй хамтран  сон­гогчдын эрхэнд халдан хүчирхийлж байгаа нь энэ.  Ийнхүү тус тойр­гийн сонгогчид төрд төлөө­лөлгүй хэдий хүрч хэрхэ­хийг хэн ч таашгүй юм.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419