Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотноо усархаг аадар бороо орсны улмаас ҮЕР буусан талаар “www.koreatimes.co.kr” сайт мэдээллээ.
Байгалийн гамшгийн уршгаар нэг хүн амиа алдаж, хоёр бэртсэн гэнэ.
Сөүлийн Даежеон гудамж бүхэлдээ усанд автаж, иргэд хүндхэн байдалд оржээ. Нийслэл хотын хойд хэсэгт 75 мм хур тунадас орсон байна.
Хойд хэсгийн Ёнпунгт амьдардаг 31 оршин суугч үерийн улмаас гэртээ харих боломжгүй болжээ.
Аврагчид 41 өрхөөс 61 иргэнийг яаралтай нүүлгэн шилжүүлж, аюулгүй газар хүргэсэн гэнэ. Улсын хэмжээнд 764 барилга, байшин үерт автсан байна.