Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байсан М.Тулгыг хэргийг шүүхэд шилжүүлнэ
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байсан М.Тулгыг АТГ-аас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж, шалгалтын ажиллагаа дууссан байна. Улмаар хавтаст хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн гэдгийг өчигдрийн хэвлэлийн бага хурлын үеэр хэлэв.
Түүнийг улсын төсвийн хөрөнгөөр 2011, 2012 онд санхүүжигдэх ажил үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт өөрийн хамаарал бүхий компаниудын нэр дээр тендерийн бичиг баримт бүрдүүлэн тендерт оролцож, үнэлгээний хорооны гишүүдэд нөлөөлж, тендерийн шаардлага хангаагүй компаниудыг сонгон шалгаруулах хууль бус шийдвэр гаргуулан улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэж үзэж байгаа юм.