Бурхан багшийн 12 зохионгуй

Бурхан багшийн 12 зохионгуй

Хүү минь, охин минь. Бурхан багш орчлонгийн амьдралд олон үйл явдалтай учирсан. Томоохноос нь хураавал 12 байдаг гэдэг билээ. Бурхан багшийн эх Маяагийн зүүдэнд цагаан заан зүүдлэгдсэн, түүний мэндэлсэн, ордны амьдралаас тэрээр номын мөрийг дагаж, номын чиндад хүрч гэгээрлийн замыг олсон. Шавь нартаа сургаал номлолоо айлдсан. Нирваан дүр үзүүлсэн зэрэг гол үйл явдлуудыг дэлгэрүүлэн тайлбарлая.

1.Гандан тэнгэрийн орноос замбуу тивд заларсан нь: Бурхан багш Төгсбаясгалант хэмээх оронд өнө удаан оршиж ном айлдан тусыг цаглашгүй ихээр бүтээж байсан. Тэр замбуу тивд зовлонгоор энэлсэн амьтан бүрт ном айлдаж, номын хүчээр сэтгэлийг нь номхотгох учиртай байжээ. “Би гэгээрэхийн төлөө явна” хэмээсэнд нөхдүүд нь ихэд шаналан гашуудав. Та нар бүү зовогтун! Бодьсадва Майдар та нарт дээдийн номыг заах болно хэмээн Бурхан багш айлдав. Ганц нар олон одны гэрлийг сүрээрээ дарах адил, ганц арслан олон араатныг айлгах адил, ганц очир олон уул хадыг эвдэх адил, миний ном жишихийн аргагүй хэмээн айлдаад Бурхан багш замбуу тив рүү оджээ.

2.Эхийн хэвлийд оршсон нь: Бурхан багшийн ээж нэгэн шөнө, олон бодьсадва нар нэгэн хөвгүүнийг үүл хөлөглөсөн зургаан соёот цагаан зааны дүрээр хэвлийд нь залж байх юм гэж зүүдэлжээ. Хаантан энэ тухай сонсоод ихэд бэлэгшээж ордны шинжээч, түшмэдүүдээ дуудан асуусанд: “Хаантаан хатан их хувь заяатай хүү төрүүлэхнээ” хэмээн айлджээ. Тэрээр ихэд баярлаж хишиг тараан буян үйлджээ. Ийнхүү бурхан багш эхийн хэвлийд оршсон өдөр нь зуны адаг сарын арван таван байсан учир энэхүү өдрийг Дүйцэн өдөр хэмээн тэмдэглэдэг болжээ.

3.Лагшин мэндэлсэн нь: Махамаяа эх зуны адаг илүү сарын шинийн арван таванд цэцэрлэгт зугаалж явтал түүний баруун суганаас хөвгүүн мэндэлжээ. Энэ үед хотын ойролцоох ууланд даяанчилж явсан Ашита мэргэн өвгөнд ордны дээр од харагдсанд ямар нэгэн сайхан үйл явдал боллоо гэж мэдрэн хааны ордонд очжээ.

Тэгээд хааны бяцхан ханхүүг харангуутаа өөрийн эрхгүй нулимс дуслуулан уйлан хэлжээ: “Хүү чинь хаан төрийг барих аваас агуу их хаан болно. Харин тойн болвоос бурхан болно” хэмээжээ. Тэрээр хэдийгээр бурханы мэндлэхийг харсан боловч түүний сургаалийг сонсож чадахгүйгээ мэдэн уйлсан нь тэр байжээ. Хөвгүүндээ Сиддихарта хэмээх нэр хайрлав. Харамсалтай нь хүүгээ төрүүлээд долоо хоногийн дараа эх нь таалал болжээ.

4.Урлагийн төрөлд мэргэшсэн нь: Сидхарта аливаа зүйлийг эргэцүүлэн боддог ухаалаг хүүхэд байлаа. Долоон настайдаа цэргийн урлаг, утга зохиол, хэл бичиг, тоо бодлого зэрэг эрдэм ухаанд суралцжээ. Арван гурван насандаа оюун билиг, авьяас чадвар нь улам тодорч ухаан бүгдэд мэргэн болсон байна.

Сидхарта сум харвах, усанд сэлэх, заан номхотгох зэргийг гаргууд сайн эзэмшсэн бөгөөд тэр үеийн хүч чадалтануудыг ч давах хүчтэй байжээ. Тэрээр бие бялдрын хувьд гайхамшигтай байсан. Тэрбээр гучин хоёр найраг, наян лагшин тодорч маш үзэсгэлэнтэй сайхан биетэй, хүчирхэг эр болжээ. Ханхүүд эрдэм мэдлэг, элбэг амьдрал, хаан эцгийн ширээ залгамжлах сайхан ирээдүй байсан. Гэсэн хэдий ч түүний чин хүсэл нь ертөнцийн үнэнийг танин мэдэх байлаа.

5.Хатан, нөхдөө баясган цэнгүүлсэн нь: Хаант төрийг хүчтэй байлгахын тулд ханхүүд хатан авч өгөх хэрэгтэй хэмээн өвөг хөгшчүүл нь хэлэлцэж хаанд дуулгав. Хаан санал нийлж Сидхартад тохирох хатанг шинжүүлжээ. Гэвч ханхүү хатан авах дургүй байсан. Шагжийн язгуурын олон хөгшчүүл шамдуулан шаардсаны эцэст тэрээр үзэсгэлэнт дүртэй, журмыг сахисан, башир мэх бага, жам ёс шударга цаг үргэлж номын явдалтай эхнэр байвал авна хэмээн айлджээ. Түүний хэлсэн эрдэм төгөлдөр эхнэрийг тэд олжээ. Тэр нь Супрабудда хааны Ясодхара охин байлаа.

Хаанд элч явуулан охиныг гуйсанд хаан: “Охиноо өгөхгүй” хэмээн хариу хэлэв. Сидхарта түүнийг сонсоод ид хаваараа тэмцэлдье хэмээн айлдсан. Хаан аав нь баясаж тэмцээн зарласанд таван зуу орчим залуу ид хаваар тэмцэлдэж эхэлжээ. Тэмцээний ялалтын тугийг Ясодхара охинд өгч эцгийнх нь хамт шүүгчийн ширээнд суулгав. Уг тэмцээнд уралдах, барилдах, хүндийг өргөх буюу шидэх, нум сумаар бай харвах олон улсын хэлээр ярих, унших, 128 оронтой тоо бодох, эмнэг хангал морь заан булгиулах гэх мэт жаран дөрвөн зүйлийн тэмцээн явуулснаас бүгдэд нь Сиддхарта ялсан ажээ. Тэгээд Сиддхарта ялалтын тугийг Ясодхарагаас авсан байна. Охины аав түүний ялалтыг хүлээн зөвшөөрчээ.

6.Гэрээ орхин тойн болсон нь: Ийнхүү Сиддхарта арван зургаан насандаа гэрлээд хорин есөн нас хүртлээ тансаг амьдралын дунд байсан. Гэсэн хэдий ч Сиддихарта аз жаргалтай байсангүй. Тэрээр хүн төрөлхтөнд хэрэгтэй зүйл хийхийг хүсч байлаа. Нэгэн өдөр зурхайч нар Сиддхартаг үзэж “Долоон сарын дараа гэрээс гарч гэлэн болно, эсвэл дөрвөн тивийг эзэлсэн хаан болно” гэж хэлжээ. Түүний дараа нэгэн өдөр тэрээр хотынхоо өмнөд хаалгаар гарч явтал нэгэн өтөлсөн өвчтэй хүнтэй тааралджээ. Түүнийг харсан ханхүүгийн сэтгэл өөрийн эрхгүй өвдөж хөтчөөсөө асуужээ.

- Хүн бүхэн ингэж өтөлж хөгшрөх үү? гэж асуухад:

- Ертөнцөд мэндэлсэн хүн бүгдээрээ хэзээ нэгэн цагт өтлөх нь энэ хорвоогийн жам юм гэв.

Энэ өдрийг хүртэл ханхүү амьдрал гэдгийг элбэг дэлбэг аз жаргалтай зүйл гэж бодож явжээ. Дараа өдөр нь хойд хаалгаар гарч явтал хэдэн хүн нас барсан хүнийг дамнан явахыг хараад мөн л хачирхан асуужээ.

- Энэ юун хүн бэ? Яагаад хүмүүс дамнаж явна вэ? Өвдсөн үү, эсвэл өтөлсөн үү? Гэв.

- Аль нь ч бишээ, үхсэн хүн байна. Энэ хүн нэг бол өвдөөд, үгүй бол өтлөөд, аль эсвэл санамсаргүй тохиолдлоор үхсэн байж болно. Үхнэ гэдэг бол бие нь амьгүй болж хэнд ч хэрэггүй болсон гэсэн үг гэж хэлэхэд:

Сиддихарта: Хүн бүхэн үхэх үү? гэв.

- Хорвоод мэндэлсэн хүн бүхэн хэзээ нэгэн цагт зайлшгүй үхнэ гэж хаан эцгийнх нь нууж байсан амьдралын үнэнийг хөтөч Чанна нь хэлж өгчээ.

Сиддихарта: Тэгэхээр чи би хаан эцэг маань бүгд үхэх юм бол амьд явахдаа энэ үнэнийг яагаад хэн ч мэдээгүй юм шиг амьдарч байдаг юм бэ? хэмээн дуу алдав.

Ингээд дараагийн хаалгаар гарч явтал нэгэн хувраг хүн явахыг Сиддхарта харжээ. Ханхүү бусдаас нэг л өөр энэ хүн хэн болохыг хөтөчөөс асуулаа.

- Энэ хүн амьдралын үнэнийг эрж олохоор даяанч болсон хувраг байна. Ийм хүмүүс амьдралын өдөр тутмын жаргал цэнгэлээс татгалзаж, үнэн мөнийг эрэн өөрийнхөө замаар амьдардаг юм хэмээн Чанна хөтөч хариулав.

Энэ бүхнийг ойлгож мэдсэнээр тэрээр даяан хийж амьдралын үнэнийг олж мэдэх хэрэгтэй хэмээн ухаарчээ. Ингээд хаан эцэгтээ хэлэв.

- Би гэрээс гарч тойн болох цаг минь болжээ. Та сайшааж магтахгүй юм гэхэд саад бүү болоорой гэв. Хаан хэлэв:

- Аав нь чамд юу хүссэнийг чинь өгье. Гагцхүү орон гэрээсээ битгий яв гэхэд:

- Та тэгвэл надад өвдөхгүй, өтлөхгүй, үхэхгүй тийм амьдрал өг гэлээ.

- Тэдгээрийг чинь өгч чадахгүй. Бусдыг нь гуй гэсэнд:

- Тийм бол амьдралын зовлонгоос ангижруулж ертөнцөд дахин төрөхгүй мөнх амьдралыг хайрла гэж хэлээд гараад явжээ.

Ийнхүү Сиддхарта хамаг амьтны тусын тулд жинхэнэ үнэнийг олж нээх итгэлтэйгээр зөвхөн өмссөн хувцастайгаа юу ч авалгүй гарсан бөгөөд энэ гайхамшигт үйлсийн хүчинд агуу их шашин тогтсон юм.

7.Хатуужлыг эдэлсэн нь: Сиддхарта нэг газар байсангүй. Хот тосгон, уул хад ой модоор хэсүүчлэн олон даяанч багш нараар баясалгалын увидас заалгаж явжээ. Энэ үед хаан аав нь өдөр бүр хүн явуулж хүүгийнхээ байдал ямар байгаа мэдээг авдаг байв. Тэгээд хаан эцэг нь хүүдээ үйлчлүүлэхээр гурван зуун хүн, нагац ах нь хоёр зуун хүн явуулсан боловч хүү эдгээр таван зуун хүнээс таван хүн авч үлджээ. Тэрээр таван үйлчлэгчээ дагуулан нэгэн сайхан голын дэргэд “Түгээмэл огторгуй” хэмээх дияаныг хийжээ. Сиддхарта зургаан жил даяанчлахдаа хоол хүнсийг тэвчиж балга ус, цөөн атга будаагаар аргацааж байсан. Тэрээр маш их турж хатаж биеийн өнгө нь хар болжээ. Түүний хоёр нүд нь хонхойн ширгэж, царай зүс нь тоос шороонд дарагдаж харлаж эрүүл мэнд нь мууджээ. Ингээд хатуужил төдийгөөр гэтэлсэн хүн, бурхан болно гэж бүтэхгүй юм байна гэдгийг ойлгов. Бясалгалаа зогсоожээ. Хатуужилаас ангижран хоол унд идэж буйг нь харсан таван дияанч эр “Бурхан болно гэсэн зорилгоосоо буцаж эгэл амьдралд орлоо” гээд түүнийг орхин оджээ.

8.Бодь модонд заларсан нь: Сиддхарта бясалгалд өмсөж өнгөө алдсан хувцасаа угааж арчиж цэвэрлээд хувраг хувцасаа өмсөн ойролцоох хотод очжээ. Тэнд Сужата буюу Сайн эх хэмээх бүсгүйтэй таарав. Эмэгтэй түүнд мянган сайн үнээний цөцгийгөөр балтай тараг хийж алтан саваар дүүргэн өгчээ. Сиддхарта түүнийг уугаад лагшин нь алт арчсан мэт өнгө зүстэй болжээ. Ингээд хүч тэнхээ орж Ниранзана мөрнийг гатлан баруун эрэг дээр нь гараад Бодь модны зүг явжээ. Бодь модны дэргэд очоод тэр завилан сууж “Бие минь хатаж болох, яс минь эвдэрч болох боловч олон галавт олдохгуйяа бэрх бодийг олох хүртэл энэ дэвсгэрээс биеийг бүү хөдөлгөсүгэй” хэмээн Сүмбэр уул мэт бат суужээ.

9.Шулмасыг номхотгосон нь: Сиддхарта суусан байдлаараа гүн төвлөрөлд орж хөмсөгнийхөө завсраас хурц туяа цацруулан шуламсын орныг дарах гэрлийг түгээжээ. Энэ үед шулмын орны олон шулмууд хашгирч орилон босоод том чулуу хийгээд элдэв оньсон хүрд, зарим нь сум хийгээд жад тэргүүтэн элдэв мэсийг харвах нь харваж, шидэх нь шидэж байхад тэрээр бясалгалдаа гүн орсон учир тэдгээр мэс бүгд түүний биед хүрэлгүй цэцгэн хур болж эргэн тойрон цэцгээр хучигджээ. Сиддхарта ийн шулмасыг номхотгосон билээ.

10.Илт гэгээрлийг олсон нь: Ийнхүү шулмын аймгийг дарсны дараа зуны тэргүүн сарын шинийн арван тавны үүрээр очир мэт даяанд шүтэж Бодь модны дэргэд гэнэт гэгээрснээр түүнийг Будда буюу Бурхан багш гэж нэрлэх болжээ. Тэр үед Бурханы гэгээрлийг хүлээж байсан олон тэнгэр цэцэгсийг өвдөг шигдтэл цацаж тахил өргөлөө. Эх газар болон ертөнцийн орон бүгдэд гэгээ гэрэл түглээ. Ингээд Бурхан багш гэгээрлийн хутаг олсны дараа дөчин есөн хоног суудалдаа оршжээ.

11.Номлолоо айлдсан нь: Бурхан багш сургаалаа юуны өмнө зохих ёсоор боловсролыг олсон хүмүүст эхэлж айлдах нь зохистой юм гэсэн шийдвэр гаргав. Ингээд нөгөө хамт даяан хийж байсан таван даяанчаа эрж хайж эхлэв. Бурхан багш өөрсдийг нь хайж байгааг тэд ч бас мэджээ. Тэгээд хоорондоо ийн хэлэлцжээ. Түүнийг ирэхээр нь хэн ч бүү угтаж үйлд, босож бүү үйлд, номын хувцас хийгээд бадар аягыг нь авч бүү үйлд, урд байгаа илүү дэвсгэр дээр суугтан хэмээн хэлэлцэв. Тэгтэл бурхан багш залрахад тэд өмнөх хэлцсэнээ эвдэж зарим нь босч угтаж, зарим нь дэвсгэр дэвсэж, зарим нь хөлийг нь угаах ус бэлтгэх зэргээр Бурханыг ихэд хүндэтгэн залсан. Ингээд Бурхан багш таван шавьдаа сургаалаа айлдсан. “Хоёр хязгаарыг тэвчигтүн. Дорой буурай битгий яв, дээрэнгүй ширүүн битгий яв. Энэ хоёр хязгаарыг тэвчигтүн” хэмээн айлдсан билээ. Дараа нь хутагтын дөрвөн үнэний номыг тайлбарлан таниулжээ.

1.Зовлон үнэн

2.Зовлонгийн шалтгаан үнэн

3.Зовлонгоос гэтлэх нь үнэн

4.Зовлонгоос хагацах мөр үнэн гэсэн бөгөөд энэ сургаалийн үндэс суурь нь Бурхан багшийн амьдралаас үүдсэн юм.

Хамгийн сүүлд нь сэтгэл төдий баригчдад хоосон чанарын бүдүүвч төдийгөөс эхлэн дараагаар нь сайтар асар ялгагч номын хүрдийг эргүүлсэн бөгөөд энэ нь “Сайтар ялгагч номын хүрд” гэсэн нэрээр алдаршсан юм. Бурхан багш гэгээрлийн хутгийг олсноосоо хойш амьдралынхаа сүүлчийн мөчийг хүртэл биеийн амрыг огоорч шавь нартаа үнэнийг таниулахад бүх цаг хугацаа, бүх хүч чадлаа дайчилсан. Түүнийхээ үр дүнд Буддын шашны агуу их номлолыг бий болгожээ. Түүний нөр их хичээнгүй зүтгэл, эрдэм билгийг нь биширсэн шавь нарын хүрээ ихсэж, түүний нэр Энэтхэгийн бөглүү нутагт хүртэл сонсогдох болов. Тэр үеийн олон хаад түүний номонд орсон гэдэг. Бурхан багш бол зовлон хэмээгч их далайд төөрч, зүг чиг алдан явж буй хүмүүсийг нирвааны эрэг дээр гаргагч агуу их багш юм.

12.Нирваан дүрийг үзүүлсэн нь: Бурхан багш дөчин таван жилийн турш ном сургаалаа айлдан наян нас хүрэхэд түүний үндэслэсэн шашин нь хэдийн бүрэлдэн тогтсон байв.

Нэгэн өдөр Ананд хэмээх шавиа дуудан “Би энэ өдрөөс цааш гурван сарын дараа нирваанд одно” хэмээв. Ингээд шавь нараа дагуулан умар зүгийг чиглэн яваад Кушинагар хэмээх тосгоны ойролцоо саатаж салаа модны хооронд ширээ засаж дээр нь залраад, шавь нарынхаа ирээдүйн сайн сайханд зориулж сүүлчийн айлтгалаа айлдав. Тэгээд баруун тал руугаа эргэж хэвтээд нүдээ анин нирваанд оржээ. Ийнхүү Бурхан багш нирваанд оршсноос хойш 2500 гаруй жил өнгөрсөн боловч өнөөдөр түүний үүсгэсэн шашин дэлхийн олон улс оронд дэлгэрсэн байна.

Бурхан багшийн олон шавь нараас хамгийн шилдэг нь Шарибу, Монголжибу хоёр юм. Бурхан багшийн баруун талд Шарибуу, зүүн талд Монголжибу зогсон дүрслэгддэг билээ.

Эх сурвалж: Батжаргалын Батбаяр “Хүүдээ бичсэн захидал” номноос

4
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419