Хичээлийн шинэ жилийн нээлт бямба гаригт болно. Учир нь энэ жилийн есдүгээр сарын нэгэн бямба гаригт таарч байгаатай холбогдуулан хичээлийн шинэ жилийн нээлт хэд дэх өдөр болох талаар эцэг, эхчүүдийн дунд эргэлзээ үүсээд байсан.
Үүнтэй холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамнаас мэдээлэл гаргажээ. Мэдээлэлд хичээлийн шинэ жилийн нээлт есдүгээр сарын 1-нд буюу бямба гаригт болж, есдүгээр сарын 3-нд буюу даваа гаригт хичээл эхэлнэ гэжээ.
Иймд их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгүүд албан ёсны хичээлийн шинэ жилийн нээлтээ уламжлал ёсоор есдүгээр сарын 1-ндээ хийж, албан ёсны хичээлийг есдүгээр сарын 3-нд эхлүүлэх юм байна.