Зам, тээврийн хөгжлийн сайд МАН-ын 32-ын бүлгээс тодрох уу?
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Зам, тээврийн хөгжлийн сайдад УИХ-ын гишүүн, МАН-ын 33-ын бүлэгт “харъяалагддаг” Я.Содбаатар, Х.Болорчулуун нарыг нэр дэвшүүлэх бодолтой байгаа ч УИХ дахь МАН-ын 32-ын бүлгийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа талаар эх сурвалж мэдээлэв.
МАН-ын 33-ын бүлгийнхэн “Сайд асан Ж.Бат-Эрдэнэ манай бүлэг тул энэ бүлгээс л дараагийн сайд тодрох ёстой” гэсэн хатуу байр суурь илэрхийлж буй бололтой. Мөн УИХ дахь МАН-ын 32-ын бүлгээс УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангийн нэрийг Зам, тээврийн хөгжлийн сайдад дэвшүүлэх мэдээлэл байна.