МУИС-ийн оюутнууд сургалтын төлбөр 19-28 хувь нэмэгдсэнийг эсэргүүцэж байна

МУИС-ийн оюутнууд сургалтын төлбөр 19-28 хувь нэмэгдсэнийг эсэргүүцэж байна

МУИС-ийн оюутнууд өнөөдөр хичээлийн нэгдүгээр байрныхаа гадна талбайд сургалтын төлбөр нэмэгдсэнийг эсэргүүцэн, жагсаал зохион байгууллаа. Жагсаал өдрийн 13:00 цагаас эхэлсэн бөгөөд 300 орчим оюутан оролцсон гэх мэдээллийг зохион байгуулагчдын зүгээс өгч байна. Сургалтын төлбөр нэмэгдсэн асуудлаар МУИС-ийн Оюутны холбооны Хяналтын зөвлөлийн дарга Г.Ариунзаяагаас тодруулга авлаа.

-Оюутнууд сургуульдаа сургалтын төлбөрийн асуудлаар яг ямар шаардлага тавьж байгаа вэ?

-Бид өнгөрөгч тавдугаар сарын сүүлээс эхлээд, дүнгийн наймааны асуудлаар олон нийтэд хандаж эхэлсэн. Зургадугаар сард МУИС-ийн ТУЗ-ийн хуралдаан болж, Азийн топ 100 сургуульд багтах зорилгын хүрээнд төлбөр нэмэх шийдвэр гаргасан байдаг. Ингэхдээ 12.5 хувиар нэмэгдүүлнэ гэсэн мэдээллийг бидэнд өгсөн юм. Гэтэл бодит байдал дээр 19.9-28 хувь нэмэгдчихээд байна. Үүнийг л бууруулж өгөхийг бид сургуулиасаа шаардаж байгаа.

-Сайдын өгсөн зөвлөмжөөр зөвшилцлийн хүрээнд 10 хувь хүртэл нэмж болно гэсэн байгаа?

-Инфляцийн түвшин өнөөдрийн байдлаар 8 хувьтай байна. Өнгөрсөн зургадугаар сард 6.3 хувь байсан. Уг нь төлбөрийг нэмэгдүүлэхдээ инфляцийн түвшинтэй уялдуулах бодлого барих ёстой. Сайдын зөвлөмж нь  зөвшилцөлд хүрсэн тохиолдолд 10 хүртэлх  хувиар нэмж болно гэсэн байгаа. Гэтэл МУИС үүнээс 2-3 дахин их нэмэх шийдвэрийг гаргасан. Сайдынхаа зөвлөмжийг дагадаггүй улсын сургууль гэж байдаг юм уу.

-Та бүхний асуудлыг сургуулийн захиргаа хүлээж авч, уулзсан уу?

-Бид энэ тогтсон төлбөрийн хэмжээг бууруулах хүсэлтэй байна. Нэгдүгээр ангиас төгсөх анги хүртлэх бүх оюутнуудын төлбөр сургуулийн хэмжээнд нэмэгдсэн. Тухайлбал, би төгсөх ангийн оюутан. Өмнөх жилийнхээс нэг кредит 21 мянган төгрөгөөр нэмэгдчихээд байна. Одоохондоо сургуулийн зүгээс бидэнд ямар ч хариу өгөөгүй. Бид салбар яам, ШӨХТГ-д хүртэл гомдол хүсэлтээ гаргасан. Өмнө нь сургуулийн удирдлагуудтай уулзсан хэдий ч бидэнд бодитой хариулт өгөөгүй.

 

МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байрны гадна жагсаж буй оюутнуудыг сургууль руу нэвтрэхийг хориглосон байдалтай байв. Хамгаалалтын алба нь сургуулийн хаалгыг дотроос нь түгжиж, зөвхөн албан ажлаар яваа оюутнуудыг нэвтрүүлж байсан юм. Улмаар жагсаалыг сурвалжлахаар очсон сэтгүүлчдийг дотогш нэвтрэх үеэр гаднах талбайд жагсаж байсан хэд хэдэн оюутан сургууль руугаа нэвтрэв.

Сургалтын төлбөрийн нэмэгдлийн тухайд, нэгж оюутан бүрд тодорхой байдлаар мэдэгдэхүйц нэмэгдсэн гэж оюутнууд тайлбарлаж байна. Тухайлахад, энэ жил гуравдугаар ангид элсэж буй  Хуулийн сургуулийн нэг кредитийн үнэ 120.800 төгрөг болсон байна. Өнгөрсөн жил гуравдугаар ангийн оюутнууд нэг кредит тутамдаа 104.000 төгрөг төлж байсан аж.

Түүнчлэн оюутнуудын зүгээс МУИС-ийн 75 жилийн ойд 750 сая төгрөг зарцуулсан. УИХ-ын нэр бүхий гишүүний томилолтын зардлыг МУИС төлсөн асуудлыг шүүмжилж байлаа. Энэ бүх хэрэглээ тойрсон зардлаа багасгахад төлбөр буурах боломжтой гэж тайлбарлаж буй юм.

Харин сургуулийн зүгээс  дотоод хэрэглээг хангах үүднээс төлбөр нэмэхээс өөр аргагүй байгаа. Зарим алдагдалтай ажилладаг салбар сургуулиа арай дөмөг эдийн засгийн үзүүлэлттэй хэд нь чирч явж байгаа. Хуучин горимоор сургалтын төлбөрийг тооцоход сургууль хэт их алдагдалтай ажиллах эрсдэлтэй гэсэн тайлбарыг өгч буй юм.

МУИС-ийн сургалтын төлбөрийн нэмэгдлийн асуудлаар Дотоод хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах хэлтсийн дарга П.Лхамсүрэнгээс сургалтын төлбөр тойрсон зарим асуудлаар мэдээлэл авлаа.

 

-Оюутнуудын хэлээд байгаачлан нэр бүхий УИХ-ын гишүүний томилолтын зардлыг МУИС гаргасан  нь үнэн юм уу?

-Нэр бүхий гишүүний томилолтын зардлыг даасан тухайд, физикч хүн билээ. Нийтдээ 20-иад оюутны сургалтын төлбөрийг ивээн тэтгэсэн юм билээ. Тухайн явсан ажил нь сургуулийн холбогдолтой ажил байсан. Тийм учраас  зардлыг сургуулиас гаргасан гэж би хувьдаа ойлгосон.

-Сургуулийн захиргааны зүгээс жагсаж буй оюутнуудын дуу хоолойг сонсох эрхийг нь яаж хангах вэ?

-Сургуулийн удирдлагуудтай уулзах асуудал нээлттэй байгаа шүү дээ.

-Сургууль руугаа нэвтрүүлэхгүй байна шүү дээ?

-Оруулж болно оо.

-Яг бодитоор сургалтын төлбөр энэ жил хэдэн хувиар нэмэгдсэн юм бэ?

-Сургалтын төлбөрийн нэмэгдэл 15.2 хувь гэсэн тоо надад ирсэн. Гэхдээ үүнээс буурсан үзүүлэлтүүд ч байгаа. Манай сургуулийн онцлогоос шалтгаалж, зарим салбар маань алдагдалтай ажилладаг. Тухайлбал, Физикийн анги гурван сурагч, 30 багштай. Гурван оюутны төлбөрөөр 30 багшийг цалинжуулж хүрэхгүй учраас  бусад сургуулийн  орлогоос ийш нь татах зэргээр нөхөж явдаг. Кредитийн мөнгө тооцолтод энэ жил өөрчлөлт оруулсан нь үнэн. Сургууль өөрөө маш өндөр  зардалтай ажилладаг учир төлбөрийн нэмэгдэл энэ чиглэлд л зарцуулагдана.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419