Ц.Шаравдорж: Ардын намынхан Цэцээр дамжуулж бодсоноо хэрэгжүүллээ

2018-08-23, 09:55 Улс төр 1,145 15
Ц.Шаравдорж: Ардын намынхан Цэцээр дамжуулж бодсоноо хэрэгжүүллээ

Хэнтий аймгийн  42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг товлон зарлах тухай УИХ-ын 62 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн хэмээн түдгэлзүүлсэн  Цэцийн шийдвэрийн эргэн тойронд Монгол Улсын гавьяат хуульч Ц.Шаравдоржтой ярилцлаа.

 

-Хэнтий аймагт нөхөн сонгууль зарлах тухай УИХ-ын тогтоолыг Цэц хууль зөрчсөн гэж шийдвэрлэлээ. Ийм шийдвэр гарах байх гэж өмнө нь улс төрийн хүрээнд мэдээлэл гарч байсан. Тэгэхээр УИХ-ын тогтоол үнэхээр хууль зөрчсөн  байв уу, энэ талаар та юу гэж бодож байна?

-Ийм зүйлүүд сонсогдож байсан. Тэр байтугай хэд хоногийн өмнө бидэнд ийм мэдээлэл ирж байсан. Гэтэл Цэц  бол Үндсэн хуультай холбоотой шийдвэр гаргадаг байгууллага шүү дээ. Тиймээс  арай ч улс  төрийн аль нэг хүчний нөлөөнд орж шийдвэр гаргачихна  байх гэж   бодоогүй. Гэтэл яг л   бидэнд сонсогдож, улс төрийн хүрээнд  яригдаж байсан  сценараар шийдвэр  гарсан нь  харамсалтай.

Нөгөө талаар УИХ-ын тогтоол хууль зөрчсөн үү гэдгийг  хуульчийн хувьд аваад үзэхэд  тийм зүйл алга. УИХ бүрэн эрхийнхээ  дагуу шийдвэр гаргасан.  Хэнтий аймаг дахь УИХ-ын 42  дугаар тойрогт эзэн байхгүй. Нэг хоногийн өмнө ч гэсэн  төлөөллөө УИХ-д оруулж,  түшээгээрээ  дамжуулан төр барих үйл ажиллагаанд оролцох гэсэн сонгогчдынх нь эрх ашиг тэнд бий.  Ер нь  бол 42 дугаар  тойрог барцадтай байгаа.

Сонгогдсон гишүүн нь  гэмт хэрэгт холбогдож хэчнээн сараар асуудалтай байлаа. Төрийн түшээгийн ёс зүйн талаас   авч үзвэл УИХ энэ тухайд   аль эрт шийдвэрээ гаргаж, дахин нэр дэвшүүлэх  асуудал  аль хэдийнэ  эцэслэгдчихсэн байх ёстой байсан.   Гэтэл УИХ энэ асуудлыг хойш татаад байсан. Тэр нь хугацаа хожих нэг  хэлбэр байж. Ингээд  аргагүйн  эрхэнд гишүүнийх нь  асуудал ноцтой болоод ирэнгүүт УИХ шийдвэрээ  гаргасан. Тэр  даруйд нь   УИХ  тогтоолоо гаргах байсан. Гэтэл  нэлээд удсаны эцэст  нөхөн сонгууль зарлах тухай 62  дугаар тогтоол  гаргасан.

Энэ тогтоолын хувьд ямар нэг зөрчил байхгүй. Гэтэл нэг хэсэг хүн  төрийн албан хаагчийн нэр дэвших эрхэд халдлаа гээд  Цэцэд өргөдөл бичиж байдаг.  УИХ тухайн үеийн асуудалд тулгуурлаж шийдвэрээ гаргадаг болохоос ирээдүй цаг дээр,  ийм тийм хүн нэр дэвшинэ  гэж шийдвэр гаргах ёсгүй. Тухайн үед Монгол Улсын  нутаг дэвсгэр дээр  мөрдөж буй хуулийн хүрээнд  шийдвэрээ гаргадаг. Тэр журмаар шийдвэрээ гаргасан. Цэц нь  тэнд  шалтаг гаргалаа. Наана нь  захиалга өгсөн улс төрийн хүчин, цаана нь шийвэр гаргасан Цэц   нийлээд жүжиг тоглож байна. Хэнтий аймаг дахь УИХ-ын 42 тойргийн сонгогчдын өмнө энэ байж болшгүй зүйл шүү дээ.

 

-Төрийн албан хаагч нэр дэвшсэн тохиолдолд нэгдүгээр сарын 1-нд ажлаа хүлээлгэж өгсөн байна гэсэн хуулийн заалттай, иймд  нөхөн сонгуулийн хугацааг яах вэ гэдэг асуудал одоо хөндөгдөж буй юм биш.  Уг асуудлыг  холбогдох байнгын  хороод хэлэлцэх үеэр ч яригдсан.Тэр  үед Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ц.Содномцэрэн “Бид  хуульд нийцүүлж  зохицуулаад  бүртгээд явна” гэх тайлбарыг хэлж байсан. Гэтэл өнөөдөр өөрөөр шийдлээ?

-УИХ энэ нөхцөлд байдлыг харж л байсан байна шүү дээ. Мэргэжлийн байнгын хороод асуудлыг хэлэлцээд УИХ-д оруулна гэдэг  маш хариуцлагатай  шат. Хэрэв байнгын хороо анзаарч  харж  байсан бол ийм асуудал Цэц дээр  гарвал яах вэ гэдгийг  яриад   дүгнэлтээ  гарган  урьдчилаад  шийдчих  байсан.  Сонгуулийн   тухай хуульд ганц  л заалт бий шүү дээ. Тэрийгээ оруулаад дараа нь тогтоолоо гаргачих байсан. Энэ  тийм их бэлтгэл ажил,  дээр нь  тооцоо судалгаа шаардсан асуудал  биш. Ерөөс дургүйд хүчгүй гэгчээр  эрх баригчид  анхнаасаа энэ нөхөн сонгуулийг   явуулах дургүй  байсан. Эрх баригч  гэж би Монгол Ардын намыг хэлж байгаа юм.  Энэ нам УИХ-д  64 суудалтай. Түүндээ ханачихсан. Тэгээд тодорхой улс  төрийн  хүчнийг төрд оруулахгүй  гэсэн байр суурьтай  байсан, одоо ч ийм байна.

 

-Нөхөн сонгуульд ямар намууд  оролцох нь тодорхой болчихоод байсан. Тухайлбал, 14 нам СЕХ-нд тайлангаа хүргүүлсэн. Үүнээс  ИЗНН-ыг үлдээсэн учир    гомдолтой байгаа. . Эрх баригч нам  өөр улс төрийн хүчин болоод  өөр хүнийг төрд  оруулах хүсэлгүй байна гэсэн үг үү?

-Шуудхан хэлэхэд  манай эрх баригчид МАХН-ыг ямар ч хамаагүй аргаар улс төрд оруулахгүй  гэсэн бодол,  үйл ажиллагааг  олон жилийн өмнөөс  явуулж ирсэн. Эхлээд намыг  нь оруулахгүй  гэсэн. Намын   эрхзүйн үндэс бүрдэнгүүт  лидерийг  нь оруулахгүй  гэж үзсэн. Боловсролгүй,  хүмүүжилгүй  гэхчлэн  нэр дэвших эрхийг нь хүртэл хаасан. Янз бүрийн хилс хэрэг тулгасан.   Тэр хүн хилс хэргийг нь биеэр эдлээд туулаад гараад ирсэн.

Одоо  тэр арга нь явуургүй болсон.  Гэтэл аргаа өөрчлөөд төрд   оруулахгүйн тулд   сонгуулийг хойшуулж  байна шүү  дээ. Тэрэндээ Үндсэн хуулийн цэцийг ашиглаж байна. Улс төр шударга байх ёстой. Үндсэн хуулийн хүрээнд үйл ажиллага явуулах ёстой. Нэг улс  төрийн хүчин эрх мэдлээрээ  түрий барьж, нөгөө намдаа хаалт тавьдаг байж таарахгүй. Энэ нь шударга ёсонд нийцэхгүй.  Гэтэл  МАХН-ыг оруулахгүйн тулд үхэлдэж байна шүү дээ. ИЗНН-ыг л гэхэд  СЕХ  нөхөн сонгуульд бүртгэж авч  болно шүү дээ. Бүртгэх л үүрэгтэй байгууллага  болохоос тэд  улс төрийн нам, эсвэл хувь хүнд  ял  шийтгэл ногдуулж, эсвэл эрхийг нь хааж боодог байгууллага биш.

Ер нь  энэ бүхнээс аваад үзэхэд, манай төрийн тогтолцоо, Үндсэн хуулийн цэц  болохгүй байна. Шүүх хуулийн байгууллага,  Цэц гээд бүгд тэнцвэрээ алдсан.  Төрийг бохирдуулж, сонгогчдын эрх ашгийг, Үндсэн хуулийн зөрчлийн асуудлыг өөрсдөө бий болгож  байна.

 

-Одоо  Цэцийн шийдвэртэй холбогдуулан  УИХ   хуралдаж,  хуульдаа өөрчлөлт  оруулах болов уу, 2020 он хүртэл энэ янзаар нь явуулах бол уу. Хуулийн ямар гаргалгаа харагдаж байна?

-УИХ шуурхай  ажиллаж  Цэцийн шийдвэрийг хэлэлцэн  төрийн албан хаагчдыг  нөхөн сонгуульд  оруулах асуудлаар  байнгын хороо,   чуулганы  хуралдаанаар  шийдвэрлэвэл  хэдхэн хоногийн  хугацаа  бий. Гэхдээ  тэгэх  байх гэж бодохүй байна. Яагаад гэвэл  эрх баригчид  анхнаасаа  л  нөхөн сонгуулийг хийхгүй гэсэн юм  чинь ямар нэг шалтаг заасаар  ирэх  хаврын чуулганыг  хүргэх биз. Тэр хүрэхэд сонгууль хийсэн хийгээгүй адил болно.  Хэнтий аймгийн 42 тойрогт  нөхөн сонгууль хийхгүй байх, сонгогчдыг нь  төлөөлөлгүй байлгах шат дараалсан ажлын  нэг хэсэг нь  яваад эхэлчихлээ.  Ер нь тэгээд УИХ –ын зүгээс судалгаа хэрэгтэй гэхчлэн удаах  шалтаг мундахгүй биз дээ. Хамгийн гол нь УИХ өөрөө дургүй байна.

 

-Бас нэг эргэлзээтэй зүйл  нь  Хэнтий аймагт явуулах нөхөн сонгуульд төрийн албан хаагч орох байсан уу  гэдэг асуудал. Үүнийг   яаж батлах юм бэ гэдэг нь тодорхойгүй байгаа. Цэцэд гомдол гаргасан хүмүүс  “Би төрийн албан хаагч, нөхөн сонгуульд  дэвших байсан юм” гэж мэдээлэл гаргасан байгаа. Тэр хүмүүс үнэхээр нэр дэвших хүн нь мөн үү, биш үү гэдэгт хариулт алга?

-Бас л эргэлзээтэй асуудал  л даа. Ийм асуудал үүсэхэд   УИХ дахь  МАН-ын бүлэг  өөрийн намаас төрийн албанд тавьсан аль нэг хүнээ гаргаад ирэх биз.   Ер нь бол МАН-аас  Ерөнхий сайд У.Хүрэлсүх  нь нэр дэвших  гэтэл төрийн албан хаагч дэвшсэн тохиолдолд заасан хугацаа  шаардагдсан, эсвэл  Хэнтий аймгийн Засаг дарга нь нэр дэвших гэтэл  хугацаагүй  болж  гэсэн яриа  гарч л байсан. Гэвч тэр нь  үнэмшилгүй жүжгийн шалтаг.

 

-Сүүлийн үед  Цэц  нь УИХ-ын шийдвэрийг зөрчсөн, эсвэл  УИХ нь  Цэцийн шийдвэрийг зөрчсөн  гэх мэт эсрэгцсэн асуудал гарах нь их болжээ. Хэнийх нь зөв, бурууг ялгахын арга алга?

-Энэ хоёр байгууллага  эсрэгцээд байгаа нь үнэн.  Цэц  өмнө нь ийм байгаагүй. Харин одоо  улс төрийн нам, эрх баригчдын дохио зангаагаар ажилладаг  байгуулага боллоо. Үүнийг шударгаар хэлэх цаг болжээ. Цэцэд очсон хүмүүс   аливаа хуулийн асуудлаар дээд  зэргийн дүгнэлт   хийх чадварлаг , шалгарсан  хуульчид  байх  ёстой.  Нөгөө талаас Цэцээ хүндэтгэх  биш, Үндсэн хуулиасаа өгсүүлээд  нийт  хуулийг  хүндэтгэх, дагаж мөрдөх, хуулийн хүрээнд шийдвэр гаргах сахилга  УИХ-д алга.  Дур зоргоороо,  бүлэглэлийн эрх ашгийг бодсон байдалд шийдвэр гаргаж байна. Хоёр болохгүй юмны  эзэд нэг фронт  дээр  зогсоход   хэн хэндээ шаардлага тавих аргагүй болно. Цэц, УИХ хоёр ийм л байдалтай байна.

4
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419